Сагсчин Т.Санчирын гэр бүл


Сагсчин Т.Санчирыг танихгүй уншигч ховор. Тэрбээр бага наснаасаа Баянгaл дүүргийн 40-р сургуульд суралцаж байхдаа сагсан бөмбөгийн спортыг сонирхон хичээллэж эхэлсэн гэдэг. Түүний анхны сагсан бөмбөгийн дасгалжуулагч нь тус сургуулийн биеийн тамирын багш Мэндсайхан байж. Багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилт хийн сагсан бөмбөгийн спортод дуртай болжээ.

Өдгөө 32 настай. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэрийг Сарнай гэдэг. Ханьтайгаа Их сургуулийн хоёрдугаар курст байхдаа танилцаж үерхэж хамтын амьдралаа эхлүүлж байжээ.

Хосуудын том хүү нь одоо 7 настай. Хүүг нь сувилагч гар дээр нь тавихад л зүүд биш гэдэгт итгэжээ. Хүүтэй болсноо дуулаад амаржих газрын үүдэнд ээж Тунгалагтайгаа хамт уйлсан гэдэг. Анхны үрээ ийн өлгийдөж авч байсан сагсчин залуу өдгөө хоёр хүү, нэг охинтой өнөр өтгөн айл болжээ. Бага хүү нь саяхан ой хүрсэн юм.

error: Content is protected !!