АН-ын даргын сунгаанаас Ц.Оюунгэрэл юуны учир нэрээ татав

Намын даргын сунгааг 1.2 тэрбум төгрөгийн зардлаар зохион байгуулах аж. Уг зардлыг нэр дэвшигчдээс тэнцүү дүнгээр татаас авах хэлбэрээр босгож байгаа юм байна. Энэ нь сонгуульд өрсөлдөхийн тулд намдаа өгч буй дэнчин биш боловч араасаа цөөнгүй сүүдэртэй талууд дагуулж буй. Хамгийн наад зах нь уг 100-аад сая төгрөгийн татаасыг 24 цагийн хугацаанд хандивын шугамаар цуглуулж чадаагүй нэр дэвшигчид бүртгэлээс хасагдаж байгаа юм. Татаасын 93.8 сая төгрөгийг өчигдрийн 17.00 цагаас өмнө АН-ын дотоод сонгуулийн хорооны дансанд тушаах ёстой байв.

Ц.Оюунгэрэлийн хувьд хандиваа цуглуулж, татаасаа төлсөн тул тэр чөлөөтэй өрсөлдөх болсон. Гэтэл Ц.Оюунгэрэлд тун их эргэлзээ төрүүлжээ. Хоёр тамга, хоёр газрын удирдлага яригдсан байна. Гишүүдийнхээ нэрсийг олон нийтэд зарлаад өгөөч гэсэн бичгийг өгтөл хоёр дарга байхгүй, тамгагүй гэх хариуг амаар түүнд өгчээ. Харин Дотоод сонгуулийн хорооноос дансны дугаар ирээгүй байна. Тогтоол болгон нь өөр өөр тамгатай бас гарын үсэг нь хэн зураад байгаа нь мэдэгдэхгүй эргэлзээ төрүүлээд эхэлсэн юм. Би хүмүүсийн дэмжиж өгсөн мөнгийг буруу дансанд хийж болохгүй. Хасбанканд гаргасан тодруулга хүсэх тухай албан бичигт дээрх хүчингүй болсон тэмдэг дугаарыг дурдсан байгаа аж. Тодруулбал, Ц.Оюунгэрэлийн бичигт И.Мөнхжаргал, Х.Оюунчулуун болон тус дансны гүйлгээнд дарагдах ХНТ0765 8485316 дугаар бүхий ДоСХ-ны тэмдэгийн эрх зүйн байдлын талаар АН дотор болон олон нийтийн сүлжээнд гарч буй аливаа гомдол маргаан нь тус дансны гүйлгээ, үйл ажиллагаанд нөлөөлөх үү гэж асуусан байгаа юм.

Харин АН-ын ХЭГ-ын дарга А.Цэрэнбат Хас банк дахь АН-ын Дотоод сонгуулийн хорооны данс гэгч нь манай намын данс биш, хувь хүний данс. АН-ын Дотоод сонгуулийн хорооны албаны ёсны данс нь ХААН банканд байдаг гэж мэдэгджээ. Энэ мэтчлэн эргэлзээтэй зүйлсээс болж Ц.Оюунгэрэл намын даргад өрсөлдөх сонгуулиасаа нэрээ татжээ. Энэ сарын 28-ны өдөр зарлагдсан АН-ын даргыг тодруулах сонгууль нь Ц.Тувааны АН-ынх байж болзошгүй байна. Харин Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын тамгыг УБЕГ-аас хүчингүй болгосон тул тэрээр тус намыг төлөөлөх, шийдвэр гаргах боломжгүй болсон талаар эх сурвалжууд мэдээлж буй. Иймд энэ сарын 28-ны өдөр болох АН-ын даргын сонгууль нь хууль бус болох талтай.

error: Content is protected !!