Жүжигчин Никелле Николс монгол дээлийг сонгожээ


Сансар огторгуйн гайхамшигтай үйл явдлыг хүүрнэдэг Star Trek киноны шинэ анги удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байгаа билээ. Харин киноны анхны хувилбарт тоглож байсан өдгөө 88 настай Никелле Николс шинэ киноны нээлтийн өмнө Калифорнид очиж кино багийнхантай, түүнчлэн өөрийнх нь бүтээсэн дүрийг дахин бүтээж буй залуу жүжигчинтэй уулзахдаа монгол дээлээр гангарчээ.

Тэрбээр жараад оны эх цуврал кинонд Ниота Ухурагийн дүрд 89 настай Уильям Шатнер, 2015 онд нас барсан Леонард Нимой нартай хамт тоглосон.

error: Content is protected !!