Дуучин Темпогийн найз бүсгүй гэтэл…


Зураглаач мэргэжилтэй Темпо камерын ард биш урд байхыг илүүтэй хүсэж дуучин болсон. Тэрбээр би бол их зарчимч шударга хүн. Би ямар ч харилцаан дээр худал хуурмаг байхыг хүсдэггүй. Хуурамч хүмүүст дургүй. Өөрөө ч тийм байхгүйг хичээдэг. Гэвч одоо үед шударга зүйл их ховор болсон мэт санагддаг. Хүмүүс хэтэрхий хэлбэрийн, хиймэл болчихсон мэт…хэмээн ярьж байжээ. Жүжигчин Шүүдрээтэй хосын харилцаанд ороод нэлээдгүй хэдэн жил болсон. Гэвч тэд хоёр тийш болцгоосон юм. Түүндээ зориулж дуу хүртэл зохиож, клипжүүлсэн сүйхээтэй залуу. Гэсэн ч хайрт нь түүнийг нэг л өдөр орхин одсон гэдэг.

Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ганц бие яваа дууч залуу Топ модель Д.Болормаатай хамтдаа бичлэг хийн инстаграмдаа оруулжээ. Энэхүү бичлэгт түүнийг найз охинтойгоо хамт байгаа юм байна гэж хартал топ модель байсанд олон хүн алмайрав. Нас бол тоо гэдгийг харуулж яваа монголын сайхан бүсгүйчүүдийн тэргүүнд эгнээнд Д.Болормаа бичигддэг. Яг л 18 тай шиг харагдах түүнийг Темпогийн фэнүүд найз бүсгүй нь хэмээн эндүүрчээ.

Д.Болормаа 1990 онд 19 насандаа загварын ертөнцөд хөл тавьжээ. Загварынхан тvvнийг их дайчин бvсгvй гэж vнэлдэг.тvvний оргил vе нь 1995 он. Энэ онд Гоёл наадмаас анх удаа тvрvv шагнал авч Монголын топ модель гэсэн эрхэм алдрыг хvртсэн. Тvvнээсээ хоёрхон жилийн дараа Азийн тайзан дээр монгол охидын чадварыг гайхуулсан гавьяатай бvсгvй. Азийн цээжинд Монгол хэмээх жижигхэн улс байдаг ч загвар өмсөгчид нь ямар том болохыг тэр ганц удаагийн тоглолтоороо харуулж чадсан. Тиймдээ ч Азийн топ модель хэмээх эрхэм алдрыг авахдаа өөрийн эрхгvй нулимс дусаасан гэх юм билээ.

error: Content is protected !!