С.Гантогоо түрүүвчийг нь олж өгсөн эмэгтэйг хоолонд оруулж, дуулж өгөх гэтэл татгалзжээ


Дуучин С.Гантогоо олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр ээжийгээ баярлуулж яваад түрүүвчээ гээгдүүлсэн талаараа өөрийн цахим хуудастаа зар оруулж байв. Түрүүвчээ хаясан бололтой Гантогоо нь хэхэ.Алга болохдоо уг түрийвч нь Жижиг жижиг төмөр товруутай, цахилгаантай, хар савхин (Бэлгийн замаар авсан Прада Брэндийн хаха) түрийвч байсан болно хахаГорьдож болохгүй шүү дотор нь

бэлэн мөнгө аахгүй (корона гээд бэлэг мөнгө хэрэглэхгүй учир) ба Иргэний үнэмлэх, Голомт (хар), Хаан (энгийн), Төрийн(платинум), Худалдаа Хөгжлийн Банкны (алтан) картууд бас бус мембэршип картууд, цөөхөн хэдэн хүмүүсийн нэрийн хуудас, ганц нэг уншуулаагүй e barimt (уншуулчихдаг л байж.Аз таарах байсан юм шиг санагдаад байна хаха) зэрэг л байгаа юм.Олдчих юм болов уу гээд зар орууллаа хэхэОлсон хүнийг ёстой нам дайлж, дуулж өгнө, насан туршдаа мартахгүй санан дурсах болно.Мэдээж шагнана хэхэ Бас олж өгсөн хүн нь 9н үеэрээ аз жаргалтай амьдрах болно гэж мэргэнд буусан шүү хэхэОлдоосой гээд л залбирч байна.

Нөгөө алга болгосон Прада(заавал ингэж бичих хэрэг байсан ч юмуу хаха) түрийвчээ олсон шүү манайхаан. Сайхан хүмүүс үнэхээр олон юм. Март 8 гээд ээжийгээ болон эгчийгээ болзоонд урьж баярлуулахаар гэрийн хойно байх Энэтхэг ресторанд орсон юм.Тэнд түрийвчээ орхиод гарсан байж.Надруу PM бичсэн байдаг шүү хэмээн эд зүйлсээ олсоноо фэнүүддээ дуулгасан юм.

Тэгвэл тэрбээр түрүүвчийг нь олж өгсөн бүсгүйг хоолонд оруулж, дуулж өгөх гэсэн ч хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. Олж өгсөн охин маань үнэхээр даруухан эгэл жирийн сайхан охин Онгойлгож үзсэнд гэнээ.Юу гэсэн үг вэ түрийвчний эзэн хэн гэдгийг мэдэхийн тулд мэдээж онгойлгож үзнэ шүү дээ.Үнэхээр хөөрхөн.Гал улаан сарнай болон сэтгэлийн жаахан бэлэг бас гоё урмын үгтэй зурвас өглөө гэдгээ дуулгав.

error: Content is protected !!