Хослон жаргаж яваа дуучид

Урлагийн гэр бүлийн тоог нэгээр нэмсэн дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар хослон жаргаж явна. Хосууд ханьсан жаргаад гурван хүүхдийн ээж, аав болсон. Тэд Б.Жавхлан, Б.Баясгалан гэдэг дэрсхэн хүүхэдтэй. Бага хүүхэд нь ой ч хүрээгүй байгаа билээ.

Х.Мөнгөнцэцэг амаржаад нэг их удалгүй уран бүтээлдээ ордог жишигтэй. Тэднийг дуулиантай хосууд гэлцдэг. Учир нь дуучин Б.Болд өмнө нь Чулуунчимэгтэй амьдарч байсан бөгөөд хосууд ганц охинтой. Гэвч тэдний амьдралын зам нэг л өдөр хоёр тийш болсон. Тэд салахдаа сошиалаар нэлээдгүй их маргааныг дэгдээж байсан билээ.

Мөнгөө бид хоёр  нэг ангийн сайхан найзууд. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг манай ангийн төгсөгчдөөс хамгийн сүүлд тоглолтоо хийсэн хүн нь дуучин Х.Мөнгөнцэцэг байсан. Гэвч маш их хэл аманд өртсөн дөө. Найзынхаа тоглолтыг зохион байгуулсны дараа Чукагийн  шүлэг ч  нийтлэгдэж Мөнгөө бид хоёрыг холбоотой гэх явган яриаг улам хүчтэй болгосон. Бид жирийн л сайхан найзууд. Өнгөрсөн зунаас эхлэн  тоглолтын  талаар нь  ярьж,  ирэх жил  тоглолтыг нь  зохион байгуулна гэдгийг  Чука ч гэсэн  мэдэж л байсан гэж салалтынхаа дараа тайлбар хийж байсан удаатай.

Олны үг ортой гэгчээр Дуучин амрагууд сүүлдээ ингэж хэлүүлж байхаар гээд нэг гэрт орсон гэдэг. Овоо босгоогүй байхад шаазгай юунд суухав гэгчээр тэд хардуулсан биш завшив гэгч болсон гэлтэй. Өдгөө Б.Болд, Х.Мөнгөнцэцэг өнөр өтгөн болж, тайзна хос дээлээр гангарч яваа нь фэнүүд нь ихэд таалагдаж буй гэнэ.

error: Content is protected !!