Жүжигчин Одноо: Намайг корона гэж харж, бодож байгаа бол блок хийгээд найзаасаа хасаарай амар зүгээр

Нийслэлд үүсээд буй томоохон голомтуудын нэг нь Улсын драмын эрдмийн театр болоод байна. Тус голомтоос одоогоор 80 гаруй хүн халдвар аваад байгаа гэх мэдээлэл бий.

УДЭТ-т өнгөрсөн гуравдугаар сарын 4-нөөс эхлэн тоглогдсон Анна Каренина жүжгийг үзсэн болон театрын ажилчид болох 900 гаруй иргэнийг яаралтай шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа талаар УОК-оос өнгөрсөн ням гарагт мэдэгдсэн билээ. Учир нь тус байгууллагын 54 ажилтнаас халдвар илэрсэн нь ням гарагт тогтоогдож, тус жүжгийг нэн даруй зогсоосон юм.

Цаг үеийн байдал, төр засгийн шийдвэрээ дагаад манай урлаг соёлынхон чамгүй урт хугацаанд дэглэм журмаа сахин өдийг хүрсэн юм. Харин өнгөрсөн сараас Засгийн шийдвэр гарч, байгууллагуудын үйл ажиллагаа болон тоглолт арга хэмжээг тогтоосон дүрэм журмын дагуу нээсэн тул урлаг соёлын байгууллагууд ариун цэвэр халдваргүйтгэлээ хангаад ажиллаж эхэлсэн. Театр ч мөн тэр л журмаа даган эхлүүлсэн биз. Гэтэл олон нийт дунд энэ талаар буруу ойлголттойгоос урлаг соёлын ажилтнуудыг нэлээд бухимдуулаад байгаа бололтой.

Үүнд тус театрын жүжигчин Одноо буюу Б.Одончимэг бухимдан өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл бичжээ.

Тэрбээр бичихдээ, Намайг корона гэж харж , бодож, цаашид хол байя гэж тийм ойлголттой бодож байгаа миний таньдаг хүмүүс Блок юмуу найзаасаа хасаарай амар зүгээр угаасаа надад сайн мууг ялгах цаг зав алга гэжээ.

error: Content is protected !!