Э.Энхболд эхнэрийнхээ төрсөн өдрийг нижгэр тэмдэглэж өгчээ


Эхнэртэйгээ насаа нэмж танилцаж өөрийн болгосон Э.Энхболд хайрандаа үнэнч яваа загвар өмсөгчдийн нэг. Дизайнер Д.Отгонжаргалыг O couture брэндийн захирал гэдгээр нь хүмүүс андахгүй. Түүний төрсөн өдөр өчигдөр тохиожээ. Хайрт нөхөр нь ханийхаа төрсөн өдрийг нижгэр тэмдэглэж өгсөн гэнэ.

Эхнэрээсээ өмнө бүсгүйчүүдтэй нэр холбогдож үерхэл үзээгүй Э.Энхболд анх танилцахдаа 23настай гээд хэлчихэж. Ингээд л насаа нуух гэж бөөн ажиллагаа болжээ. Түүнийг хөл хүнд болсны дараа л жинхэнэ насаа хэлж байсан гэдэг.

Д.Отгонжаргал төрсөн өдрийнхөө гол амттан болох бялуундаа өөрийн 9 хүслээ бичиж дэлхийн бөмбөрцөгтөө хатгажээ. Түүний юу санасан есөн цагаан хүсэл нь биелэх болтугай. Э.Энхболд мөрөөдлөө биелүүлж Tarа Endo брэндээ гаргасан юм. Төрсөн өдөрт нь хүрэлцэн ирсэн зочид нь ч тэдний брэндийн хувцсаар гоёжээ.

Төрсөн өдрийн эзэнд зориулан МУГЖ дуучин Алтанцэцэг, Баярцэцэг гээд сор болсон эрхэмүүд дуугаараа бэлэг барьж баярт мөчийг нь хуваалцжээ.

error: Content is protected !!