Хүнсний хомсдолд орсон гэх хүсэлт гаргасан айлын ач хүү нь төрийн алба хаагч байжээ


Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээний хүрээнд нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай айл өрхүүдэд тусламж үзүүлэх ажиллагаа үндэслэлтэй төлөвлөгдөөгүй, урсгалаараа явагдсан байна. Эмзэг бүлгийн нэг өрхийн дөрвөн ам бүлийн өдрийн хэрэглээг дунджаар 14 хоногоор бодож, нийт 29715 өрхөд 3.6  тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Гэвч уг халамж зорилтот бүлэгт хүрсэн эсэх нь тодорхойгүй байна. Аудитын ажлын хэсгийн гишүүд хүнсний  хомсдолд орсон гэж  хүсэлт гаргасан, хүнсний хангалт авсан өрхийг түүвэрчлэн, газар дээр нь танилцахад нэг ам бүлд хамтран амьдарч байгаа ач хүү нь төрийн албан хаагч болох зөрчил илэрсэн байна. Тиймээс энэ мэтээр халамж авах ёстой, жинхэнэ хүнсний хомсдол орсон хүмүүст уг санхүүжилт очоогүй байх магадлал өндөр гэж аудит үзжээ. 

error: Content is protected !!