Дуучин А.Хишигдалайгийн амраг хэн бэ


Урлагт хөл тавиад өдөр ирэх тусам өнгө төрхөөрөө бусдыг алмайруулж яваа дуучин А.Хишигдалайг танихгүй хүн үгүй. Залууст түүний дуу ихэд таалагддаг. Тиймдээ ч номын дууг нь сонсоогүй мөртлөө дуучин нэрийг зүүж яваа.

Санхүүгийн мэргэжилтэй ч рок попын ертөнцөд өөрийнхөө содон хоолойгоор хоолоо олж яваа сэргэлэн бүсгүй. Түүнийг сүүлийн үед жүжигчин Д.Мөнхдалайтай хамтран амьдраад нэлээд хугацааг үдсэн гэх мэдээлэл шар хэвлэлд залрах болов. Сүүлдээ ч фэнүүд нь түүний амраг ингэхэд хэн юм бол гэсэн эргэлзээнд ороод байгаа гэнэ.

Дуучин А.Хишигдалай А.Гантулгатай гэр бүл зохиохоор төлөвлөсөн гэдгээ ч олноос нуудаггүй байсан цаг саяхан. Гэвч тэд тус тусын амьдралыг хөөгөөд хэдэн жил болж байгаа юм. Харин эл дурлалаасаа шархтай үлдсэн дууч бүсгүй өөртөө ихээхэн өөрчлөлтийг хийсэн гэлцдэг. Мөн түүнийг ганц бие найз залуугүй хэмээн ойр дотныхон нь шивэр авир хийх юм. Гурван хүүхдээ, мисс эхнэрээ орхин жүжигчин Д.Мөнхдалай дуучин бүсгүйг сонгосон эсэхийг цаг хугацаа харуулах биз дээ.

error: Content is protected !!