Дуурийн хатан Ө.Уянгагийн хайрууд

тайзан дээр л гялалзаад л байдаг. Гялалзах л ёстой юм чинь. Бидний ард амьдрал байдаггүй юм шиг л гялалздаг. Гэтэл тайзнаасаа буугаад энгийн хүн, ээж хүн, эхнэр хүн болдог. Бусадтай адилхан асуудал, бэрхшээл, зовлон хүн л юм чинь байж л байдаг. Урлагийнхан зовлон нэг их тоочоод байдаггүй хүмүүс л дээ. Урлагтаа бүхнээ зориулаад түүндээ хөглөгдөж, тэжээгдэж явдаг хүмүүс болохоор цалин хангамж муу байна гэж гоншигноод байх нь ховор хэмээдэг гургалдай хоолойтой дуурийн Хатан гэгддэг Ө.Уянга түс тас гэсэн яриатай.

Тэрбээр заяаны ханиараа мэргэжил нэгт даруухан залууг сонгож, хоёр ойр төрсөн. Нөхөр нь түүнийг л дуул гээд өөрийгөө хойш тавьдаг тухай Ө.Уянга нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэрбээр хүүхэд байхдаа сэргэлэн, сахилгагүй, эршүүд хүүхэд байжээ. Эрт хэлд орчихсон, адтай охин байсан гэнэ шүү. Том хүний дууг хурдан сурчихдаг болохоор томчууд түүнийг өхөөрдөөд дуулуулж чихэр их өгдөг байж.

Хүний сайныг ханилан байж мэд гэдэг шиг тэр хүний намайг гэх сэтгэл болоод мөн чанарыг нь таниад энэ хүн миний амьдралын хань юм байна гэж ойлгосон хэмээн нөхөртэйгээ учирсан түүхээ хуваалцав. Мөн эмэгтэй хүний үнэ цэнийн талаар Гэр бүлдээ, хайртай хүндээ үнэ цэнэтэй байна гэдэг хамгийн том зүйл. Эмэгтэй хүний үнэ цэнэ гэдэг хүнлэг сэтгэл, зүрхэндээ хайр гэрэлтүүлсэн чанар юм. Сүүлийн үед хэн нэгнийг ашиглачихъя гэсэн хуурмаг сэтгэлтэн их олон болсон шиг санагддаг.

error: Content is protected !!