Жүжигчин Г.Чулуунцэцэг сургалтын төлбөрөөрөө ангийнхантайгаа шоудаж байжээ


Монголын хошин урлагийн Маск продакшны шигтгээ болсон залуу, эмэгтэй жүжигчдээрээ бусдаас ялгардаг. Тэдний нэг бол жүжигчин Г.Чулуунцэцэг. Соёлын довтолгоо киноны нээлтэнд ирэхдээ жүжигчин бүсгүй өөрийнхөө гоолиг биеэр гайхуулаад авсан. Гурван хүү төрүүлсэн тэрбээр айлын дархан бэр. Түүнийг хөдөө тоглолтоор явж байгаад ирэхэд нь хадмууд нь гэнэтийн бэлэг барьж Чукад дархан бэр өргөмжлөл, тэмдгийг нь гардуулан өгч цайлсан гэнэ лээ.

Бурхны авралаар чи ирлээ шоунд хүч үзэж өөрийнхөө ур чадварыг харуулаад авсан. Өвөл киног анх бие дааж туурвисан аж. Оюутан ахуй цагтаа сургалтын төлбөрөө өгөөрэй гэж өгсөн ээжийнхээ мөнгөнөөс 100 мянган төгрөгөөр нь ангийнхантайгаа шоудаж явжээ. Залуу насны алдааг нь Бажи, Ялалт хоёр инээлгэж байгаад л яриулаад авсан байна. Г.Чулуунцэцэг СУИС-иа төгсөөд ангийн найз Э.Алдарынхаа зуучлалаар Маск продакшинд шалгалт өгөөд ажилд орж байжээ.

Их эршүүд байсан тэрбээр оюутан болоод нэлээд их жин нэмжээ. Буруу хоололтоос болсон бие галбиртаа гурав дахь хүүгээ төрүүлээд л ан мань үзэлцсэн байна. 30 кг илүүдэл жингээсээ ангижирч өдгөө гайхалтай яваа Чука удахгүй Намар киноныхоо зураг авалтад орохоор төлөвлөжээ.

error: Content is protected !!