Ё.Отгонбаяр: Сэдбазар нь миний ерөнхий сайдын хүү билээ


АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр Колумбийн их сургууль руу Ерөнхий сайд асан Сү. Батболдын хүүг оруулж өгөөч гэж удаа дараа гуйсан захидал бичсэн нь цахим орчинд тарж олон хүний бухимдалыг хүргээд байна.

Энэ асуудлаас үүдэн Төрийн ордонд болсон хурлын үеэр түүнийг эргүүлэн татах талаар хэлэлцсэн юм. Улс орны нэр хүндийг шавартаа хутгах нь яамай гэхэд ноёны хүүхэд, харцын хүүхэд ямар боловсрол эзэмших бололцоотойг энэ жишээнээс харж болно.

Үүнээс гадна түүний илгээсэн албан бичиг ч хэд хэдэн алдаа байгааг олон хүн засч явуулан Элчин сайдын албан бичиг ийм энгийн алдаатай байгаад сэтгэл гонсойх хүн олон байлаа.

Орчуулбал, “Эрхэм хүндэт профессор Нгуен,

Танай сургууль дээр тантай уулзсандаа таатай байна. Цаашид танай сургууль болон их сургуультай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна. Амласны дагуу би та бүхэнд ноён Батболдын Сэдбазарын  намтарыг илгээж байна. Миний дурдсанчлан, тэр бол  миний хуучны найз, миний Ерөнхий сайд Батболдын хүү билээ. Гэхдээ түүний намтарыг харах юм бол спорт, олон нийтийн үйл ажиллагаанд гаргасан амжилт нь өндрөөр үнэлэгдэх болно. Би таны зөвлөгөөг тэсэн ядан хүлээж байна, та эдийн засгийн сургуулийн хамт олонтойгоо ярилцана гэж найдаж байна.

Элчин сайд Отгонбаяр” гэжээ.

error: Content is protected !!