Б.Жаргалсайхан: Залуучууд өнөөдөр ядуу хэвээрээ тэтгэвэрт гарч байна


ЭД НАРЫГ НАМ ШИГ НАМ БОЛООРОЙ ГЭЭД ИТГЭЖ САНАЛ ӨГЧ БАЙСАН ЗАЛУУЧУУД ӨНӨӨДӨР ЯДУУ ХЭВЭЭРЭЭ ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙНА.

БНН-н дарга Б.Жаргалсайхан улс төрийн өнөөгийн байдлын талара ийн ярив

1990 онд МоАН байгуулагдаж байхад Ерөнхий сайдаар ажиллаж байсан Дашийн Бямбасүрэн гуай МоАн-ын залуучуудад итгэж дэмжиж байсан. Би ч гэсэн ундааны мөнгөгүй гуйлгачдыг мөнгө санхүү, эд материалаар хангаж дэмжиж байсан юм. Одоо л нууж хураасан хөрөнгө нь офшорт хүртэл багтахгүй дэлбэрч гарч ирээд байгаа болохоос тухайн үедээ ундаа тaмxины ч мөнгөгүй гутлаа чирсэн юмнууд байсан шд. Шинэ үндсэн хууль батлагдаад анхны ардчилсан сонгуулиар МАХН ялаад Ерөнхий сайд болсон П.Жасрай гуай хүртэл итгэж дэмжиж л байсан.

Ингээд дараагийн 2 дахь удаагийн сонгуулиар Ардчилсан Холбоо Эвсэл ялж залуу больщвикууд анх удаа төрийн эрх мэдлийг барьж үзсэн юм. Тэр чинь нөгөө Монголын улс төр цэвдгийн үе шиг хүйтэн дөрвөн жил. Засгийн газраа 4 удаа унагааж, Ерөнхий сайдаа 5 удаа сольж 4 жилийн турш дотроо хэрэлдсээр улс орноо хорлохын дээдээр хорлож худгийн ёроолруу чулуудсаныг та нар мэднэ дээ. Энэ хугацаанд төрийн өмчийг хувьчлах нэрийдлээр хайр найргүй, эмх замбараагүй дээpэмдэж, эрх мэдэл булаацалдаж нэгнийгээ хороосон. Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар огцорч дараа нь Ардчиллын манлайлагч Санжаасүрэнгийн Зориг Ерөнхий сайд болох хэлэлцээрийнхээ ердөө маргааш нь хөлсний алуурчид гэрт нь отож байгаад aмь нacыг нь xopоосон явдал чинь яг тэр үед шд.Ардчиллын бoльщвикууд анх удаа эрх барихдаа ард түмнийг тэгж хашраасан юм.

Ингээд 2000 оны сонгуулийн өмнө 1. Үндэсний Ардчилсан Нам 2. Ардчилсан Нам 3. Социал Демократ Нам 4. Шашинтын Ардчилсан Нам 5. Уламжлалын Нэгдсэн Нам 6. Уламжлал Сэргэн Мандалтын Нам гэсэн 6 шантаажны тамганууд нэгдэж АРДЧИЛСАН НАМ байгуулагдсан ухаантай. Намын нүүрээ өөрчилсөн ч уг хүмүүс нь хэвээр болохоор хаширсан сонгогчид тэдэнд ахиж итгээгүй.

2000 оны сонгуулиар хуугаараа ялагдсан хyлгайчууд хyлгайлсан мөнгөөрөө тансаглаад сурах нэрийдлээр гадагшаа зугаалцгаасан юм. Тэгэхэд тэд нарт засгийн эрх мэдлийг шилжүүлж өгч насаарөө төр нийгэмд зүтгэсэн П.Жасрай гуай лагерийн байшингаас өөр хөрөнгөгүй сууж байсан биздээ.Тэрнээс хойш АН нар үзэхгүй явсаар 2012 оны сонгуульд Н.Энхбаярын өлсөж эцсэн нүүрийг ашиглаж нэг удаагийн тохиолдлын хавьталархуу юм хийж ШУДАРГА ЁС гээч гудамжны бүлгэм байгуулж уйлан дуулан байж УИХ-д дахин нэг удаа олонхи болж төр барьж тоглосон.

За тэгэхдээ өмнөхөөсөө л илүү гай тарьсан. Засгийн газрыг дахин 2 удаа унагааж 3 Ерөнхий сайдын нүүрийг үзэж улсын эдийн засгийн түвшинг эгц доош унагасан. Унагах унагахдаа газар дээр биш газар доор ортол унагаж, Чингис, Самурай, Мазаалай бонд, ЭТТ гээд барьцаалж болох бүхнийг барьцаалж, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт үлгэр зохиож юу ч үгүй болтол цөлмөж идэцгээсэн. Тэднийг өлсгөлөнг дараад энэ улс 14 миллиард долларын өрөнд орж үлдсэн. Өнөөдөр тэгээд хүртэх ёстойгоо хүртээд шоронд ээлж дараалан орж, зарим нь эх орноосоо дайжин гадаадруу гарч зугтсан байдалтай байна.Ардчилсан Нам ухаантай юм болсоноос хойш 20 жилийн хугацаанд удирдсан 7 даргынх нь 3 нь шоронд ороод гарсан, 3 нь намаасаа гараад нэг нь буцаж орох гээд хаалгыг нь тогшоод зогсож байна.

Эдний дотоод талцал хуваагдал үндсэндээ 2010 онд Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байх үед эхэлж 2013 онд нөгөө төмөр замын хэргээс болж өрнөсөн байдаг. Угтаа бол эхнэрээ зодож байгаа этгээдийг харсан хүн цагдаад дуудлага өгчээ. Цагдаа ирж байгааг мэдээд нөгөөх этгээд амьдарч байгаа хорооллоо тэр чигт нь нь галдан шатааж байгаатай агаар нэг технологи болсон. Өөрийнх нь хулгайг гаргаж ирэхээр л өөр нэг том дайсан гаргаад ирдэг. Эсвэл яаж ийгээд хар массыг донсолгочихдог. Тэр нь эх орноо хорлосон үрд үнд хүрдэг. Одоо энэ АН-ын дотоод ялзрал нэгэнт ахиж сэхэхгүй болтолоо бутарсан. Намын дайтай нам болох гэж 20 жил хоорондоо зодолдоод нам шиг нам болж чадаагүй больщвикууд өнөөдөр сүйрэх гэж сүүлийн 10 жил дотроо зодолдож байна.

Өнөөдөр л гэхэд хоёр намын тамгатай, хоёр зэрэг намын даргын сунгаан зохион байгуулж байгаа нь ямар ч эв нэгдэлгүй эмх замбараагүй байгааг илтгэнэ. Эв нэгдэлгүй байгааг нь Улсын дээд шүүх баталчихсан. Хоёр тусдаа бүтэцтэй, хоёр тамгатай. Нэгнийгээ намаасаа хөөсөн толгой эргэм байдалтай. Энэ байдлаа Ардчилсан нам бол дотоод ардчилалтай байгаа нь энэ гээд наашаа харж хуцацгаадаг. Энэ намын төлөвшихийг итгэж анх саналаа өгсөн залуу өнөөдөр тэтгэвэрт гарч байна.Ийм л нам төрийн тэргүүний сонгуульд оролцох гэж байна

error: Content is protected !!