Ангууч: 9 дүүтэй охиныг байранд оруулна гэсэн бол оруулна


Сошиал орчинд Ангууч нэрээрээ алдаршсан тамирчин Б.Баттөр 9 дүүгээ, өөрийн ой гаруйтай охины хамт ганцаараа өсгөдөг С.Ариунболор бүсгүйд туслах хандивын аян санаачилан байр өгөхөөр болсон гэх мэдээлэл өнгөрсөн жил цахим орчинд нэлээд их тарсан билээ.

Ингэснээр тус залуу өөрийн төрсөн өдрийнхөө үдэшлэг дээр цугларсан хандивын мөнгө болох 3 өрөө байрны мөнгийг бүсгүйд гардуулан өгсөн хэмээн сайтуудаар ч ихээхэн мэдээлсэн.

Гэхдээ Б.Ариунболор түүний есөн дүүг байртай болгох сайн үйлсийн аяныг анх Мөрөөдөл группийн админ Дука гэх бүсгүй эхлүүлж байжээ. Дукагийн аянд нийт 27 сая төгрөг цугларсан бөгөөд түүн дээр нэмж Ангууч, Мөөгий болон Х.Мөнхжин нар Almighty арга хэмжээг зохион байгуулж тус арга хэмжээнд цугларсан мөнгийг 100 хувь түүний байранд зарцуулахаар болсон.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрөөр эхэлсэн ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ шоунд оролцсон Ангууч энэ арга хэмжээний зургаа нийтэлснээр дээрх сэдэв дахин хөндөгдөж түүний зургийн доор Мөрөөдөл группийн админ Дука дараах сэтгэгдэлийг бичсэн байна.

Тэрбээр бичихдээ, Ариунболор охиноос нилээн дээр асуухад Ангууч ах мэднэ гэх юм.Одоо бараг жил боллоо.Байр нь ашигдалтанд ороод дуусаагүй юу? өөрийн чинь дансаар цуглуулсан 20-иод сая төгрөгийг тэр хүүхдүүдэд албан ёсоор өгсөн үү?Яг ямар шатанд яваа талаар дэлгэрэнгүй пост оруулахыг бодоорой .Хүмүүс 9н дүүтэй Ариунболор охиныг байрандаа орсон уу?гэж их асууж сураглаж байна.Тэр талаар өөрөө дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг бодоорой.Удахгүй сайхан мэдээ сонсоно гэж итгэж байна гэжээ.


Харин үүний хариуд Ангууч бичихдээ, Чи одоо яг мэдpэл муутай юм уу эсвэл тийм их attention авах хүсэлтэй хүн юмуу? Чи надруу нэг ч залгаагүй битгий попроод бай.Байранд оруулах гээд байр нь коронa гээд хойшилсон ч одоо маш хурдацтай ашиглалтад орох гэж байгаа бид нар оруулна гэсэн бол оруулна санаа зоволтгүй.Чи л харин дунд нь бaлaй юм ярьж завсар зайгаар нь хүмүүст буруу сэтгэгдэл үлдээж сайхан сэтгэлийн зүйлийг xapлуулаад байх хүүхэн бололтой. Битгий надруу ахиж бич баяртай гэжээ.

error: Content is protected !!