Н.Учрал эх орондоо эргэн иржээ


УИХ-ын гишүүн Н.Учрал эмчилгээ амжилттай болж, эрүүл болоод эх орондоо иржээ.

Парламент болоод МАН-ын лидер гэгдэх залуу улстөрч Н.Учрал өнгөрсөн оны сүүлээр бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүний биеийн байдал өнгөрсөн хугацаанд хэвийн байгаа хэмээн эхнэр Ч.Сэлэнгэ цахим хуудсаараа дамжуулан анх мэдээлж байсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учрал эмчилгээ хийлгэхээр Герман улсыг энэ оны нэгдүгээр сард зорьж байсан. Хөл хорио тогтоосноос хойш чуулгандаа сууж харагдаагүй Н.Учрал гишүүний биеийн байдлын талаар олон таамаг дэвшүүлж байсан ч гэр бүлийнх нь зүгээс одоог хүртэл ямар нэгэн тайлбар өгөөгүй хэвээр байгаа билээ.

Өнгөрсөн хугацаанд түүнийг дэмжин тусалдаг ард иргэдийн сэтгэл, урмаар тэтгэгдэж эсэн мэнд болоод эх орондоо өнгөрсөн 7 хоногт ирсэн гэх мэдээлэл байна. Үүнийгээ ч баталгаажулсан уу гэмээр тэрбээр амралтын өдрөөр цахим хуудсандаа мэдээлэл оруулсан том охиндоо төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн байлаа.

error: Content is protected !!