Бичлэг: Д.Отгонбаяр, Э.Дашням нарын хоршил олонд таашаагдав


Төв аймгийн Алтанбулаг суманд төрж, өссөн. Хөдөө ээж, аав, өвөө, эмээтэй, дүүтэйгээ мал дээр өссөн. СУИС-ийг 2015 онд И.Дашцэрмаа багшийн удирдлага дор, уртын дуучин мэргэжлээр төгссөн Э.Дашнямыг одоо танихгүй сонсогч үгүй.

Тэрбээр The Voice of Mongolia шоунд оролцож олны хайр хүндлэлийг хүлээсэн. Хурд хамтлагийг сонсох дуртай нэгэн. Бүсгүй дууг дуулж оролцсон гэдгийг тухайн үед үзэж байсан үзэгчид мэдэж буй биз. Тухайн үед Отгонбаяр шүүгч ганцаараа эргэж хараад, түүнийг багтаа багтаасан.

Тэгвэл тэрбээр өөрийнхөө дасгалжуулагч Отгонбаяртай хоршин дуулсан нь олонд ихэд таалагдав.

Д.Отгонбаяр Стиль имиждээ үнэнч байна гэдэг Хурд тарж бутраагүй, хэн нэгэн нь хамтлагаасаа гараагүй байна гэсэн үг. Бид шинэ зүйл хийж, ард түмэндээ сонсгож, үнэн үг хэлж дуулснаараа хөгжлийг тодорхойлж яваа. Мөнгө бодож, билет хэд зарагдах бол гэж хүний хармаа сэгсэрч, CD тавьж чанаргүй бүтээл хийж байгаагүй. Хурд хойшдоо ч рок попын ертөнцөд ноён оргил хэвээр оршин тогтноно. Миний хүсэл мөрөөдөл бол домог болж үлдэх. Өөр надад юу ч хэрэггүй хэмээн нэгэнтээ хэлж байв. Тиймдээ ч тус хамтлаг үзэгч, сонсогчдоо байлдан дагуулсаар, залуустаа үлгэр жишээ болсоор оргилд нь мандаж яваа биз ээ.

error: Content is protected !!