Э.Алдар сахал үсээ ургуулж, тураад хүсдэг баатарын дүрээ бүтээхээр зэхэж явна


Жүжигчин Э.Алдар багаасаа Орост байсан. Бага байхад Монголоос приставкны видео бичлэг ирдэг байсан. Тэрэн дээр хошин урлагийн тоглолт гардаг байлаа. Тухайн үед Хошин урлагийн театр гэж байхад гарсан Хадлан жүжгийг анх үзээд ямар гоё юм бэ, Монголд очоод энэ ах, эгч нартай хамт тоглож үзэх юмсан гэж бодсон. Хүүхдийн сэтгэхүйгээр очоод та нартай хамт тоглож болох уу гэж асууна даа гэж боддог байлаа. Гэхдээ би Олон улсын харилцааны мэргэжилтэй, дипломат болно гэж боддог байлаа. Заавал Орос руу буцаж очно гэдэг байсан ч одоо жүжигчин болчихсон явна хэмээн ярих дуртай Э.Алдарыг танихгүй хүн одоо байхгүй ээ.

Оюутан байхдаа Boom town гэж бүжгийн хамтлаг байгуулж, тухайн үедээ л бүх хошин урлагийн продакшны ард бүжиглэж явсан түүх түүнд бий. Жүжигчний дипломоо авсны дараа Х түц продакшнд нэг жил ажиллаж байжээ. Маск продакшнаар овоглогдох болсон. Давхар Fantastic-д харьяалагдаж олон дэлгэцийн бүтээлд тоглож өөрийн авьяасаа үзэгчдэд харуулж яваа билээ.

Маш нууц, Миний ах атаман, Аз жаргалын шок кинонд тоглосон дүрээсээ эрс өөр хүн гэж өөрийгөө ярьдаг. Э.Алдар тоглохыг хүсдэг дүрийнхээ талаар, Оюутан байхдаа их олон дүрд тоглохыг хүсдэг байлаа. Одоо нэг баатрын дүрд тоглочихмоор л байна. Ер нь ямар ч дүрийг амилуулахыг л хүсдэг. Урьд нь байсан дүрээсээ өөр байхыг хичээдэг. Дотоод ертөнцөөрөө өөр байхыг хичээдэг хэмээн ярьж байжээ.

Тэгвэл тэрбээр өөрийнхөө тоглохыг хүсдэг баатарын дүрд тоглохоор бэлтгэлээ базааж эхэлсэн үү гэлтэй. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд үс, сахлаа ургуулаад байгаа юм. Харин бас турах шаардлагатай гэж үзсэн бололтой. Би турж байгаа шүү хүмүүс ээ гэх нь тэр.

error: Content is protected !!