Мөнгөнөөс илүү үнэ цэнтэй зүйл бол гэр бүл

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаанд аавыгаа дагалдан явж, өдгөө Тэргүүн охин гэх гуншин зүүх болсон Б.Намуун нь Оюуны Ундраа группийн захирал С.Отгонбаярын том хүү О.Тэнүүнтэй ханилсан юм. Тэд саяхан Хосын жор видео контентонд оролцсон бөгөөд тун удахгүй цацагдах аж. Үүнтэй холбоотойгоор Тэнүүн ГЭР БҮЛ гэх өөрийн сэтгэгдэлээ цахим орчинд ийн бичжээ.

Том бизнест хэн нэгэн хөл тавихдаа тухайн бизнесээ судлан суралцаж байж дараа нь ямар нэг туршлага хуримтлуулаад чадвартай баг хамт олныг бүрдүүлэн ажиллаж эхэлдэг гэдгийг бүгд мэднэ байх. Анагаахаар төгсөж байж эмч болдог шиг.

Тэгээд бүхэл бүтэн жилийн, сарын гэх мэт стратеги төлөвлөлт гаргаж байж аль болох алдахгүй, хамт олноо эрсдэлд оруулахгүй олон талын сэрэмжтэй амжилттай бизнес эрхэлнэ шүү дээ. Гэтэл амьдрал дээр хосын харилцаан дээр гэр бүл үр хүүхэд дээрээ бид суралцах боловсрох өөрийгөө хөгжүүлэх тал дээр тоодоггүй. Уул нь мөнгөнөөс илүү үнэ цэнтэй зүйл бол гэр бүл шүү дээ. Амьдралынхаа стратеги төлөвлөгөө, уртын болон ойрын зорилгоо тодорхойлж, яагаад хэн хэнийгээ сайхан амьдруулж болохгүй гэж… Манай гэр бүл мундагтаа ингэж хэлээд байгаа юм биш шүү. Энэ байдлыг олж ухаараад суралцах гээд л хуваалцаж байгаа юм шүү.

Одоо цагт мэдээлэл арвин, нээлттэй хүн өөрөө хүсвэл хөгжих дэвших боломжтой болсон. Тиймээс бид хүүхдээ өсгөх тал дээр, хосын харилцаан дээр сурах, өөрийгөө хөгжүүлэх, аль болох амьдралаа төлөвлөж үр дүнтэй амьдрах хэрэгтэй юм шиг санагддаг. Одоо бид өөд өөдөөсөө харж суугаад маргасан ч хамаагүй ярилцаж төлөвлөдөг болсон доо…

Хэн хэнийгээ жаргалтай байгаа эсэхийг нягтлахыг хичээдэг. Эхнэр минь өөрийн мөрөөдөл ажилдаа цаг гаргах хэрэгтэй, би ч бас өөртөө цаг гаргах хэрэгтэй. Тэгж байж харилцаа бас хөгжиж явдаг юм шиг ээ.

Оюуны Ундраа группийн Гүйцэтгэх захирал О.Тэнүүн

error: Content is protected !!