Э.Уянга эKcдээ амжилт хүсэв

Жүжигчин, сэтгүүлч Э.Уянга UBS телевизээс олны танил болсон. Хэцүү анги киноны Сувдаагийн дүрээр олны хайр хүндлэлийг хүлээж жүжиглэх авьяастай гэдгээ харуулснаар олон дэлгэцийн бүтээлд тоглосон билээ. Залуу насны үерхэлээ хөтлөгч Ц.Чойжилсүрэнтэй эхлүүлж олонд хөөрхөн хосууд гэдгээрээ танигдсан байлаа. Гэвч тэд гадагшаа хамт суралцахаар яваад ирэхдээ хосоороо биш сингли болоод ирцгээсэн гэдэг. Хайрын баяраар хүртэл сүйн бөгжөө сүр дуулиантайгаар өгч байсан хосуудыг юунаас болж салсан нь одоо болтол нууц хэвээр.

Гэхдээ тэд ямартай биенээ үзэн ядах хэмжээнд хүртлээ муудалцаагүй их л эвтэй салсан бололтой. Учир нь хөтлөгч залууг эрчүүдэд зориулсан хувцасны модель болоход нь Э.Уянга амжилт хүслээ. Үүнийг нь харсан Чойжоо өвчтэй хүүхэд шүү чи нээрээ хэмээн хариу өгөв. Уншигч та Чойжоог Спортын албаны сурважлагчаар ажиллан карьераа эхлүүлж байсныг мэдэх биз. Мөн түүнийг To be or Not to be-ийн хөтлөгч залуу гэдгээр нь сайн таних юм билээ.

Одоо бол Э.Уянга хоёр хүүхдийн ээж, халамжит хань болсон. Харин Чойжоо ганц бие яваа. Хааяа их ганцаардаж буйгаа сошиалд бичдэг хэнэггүй нөхөр. Нөгөө загвар өмсөгч О.Билгүүний хэлдэгээр сайхан хайр олдвол алдаж явуулж болохгүй ээ гэдэг юм ш дээ Чойжоо.

Арван жилийн сурагч байхаасаа дуулдаг байсан Чойжоо одоо л өөрийгөө дуучин талаас нь олонд таниулж яваа. Хоёрдахь дуугаа Чи л мэднэ хэмээн нэрлэж клипээ цацсан юм. Харин түүнийг мөн л Э.Уянга та нээрээ алж байна аа. Клипэндээ өөрөө тоглохгүй яасан юм гээд авна лээ.

error: Content is protected !!