Тoль xaшpaaгч Н.Mөнxcoёлын өмнөx ба oдooгийн төpx


Сити дээд сургуулийг төгссөн жүжигчин Н.Mөнxcoёл хамгийн их киноны санал хүлээн авдаг жүжигчдийн нэгээр тодордог. Боловсрол телевизийн Мөрдөгч олон ангит кинонд тоглон карьер нь өсөж яваа жүжигчин бүсгүй. Анх тэрбээр жүжигчин Б.Тамирын шинэхэн найз бүсгүй гэдгээрээ залуусын танил болж байсан билээ.

Тэгвэл өдгөө хэдийнэ хүмүүсийн хайртай, дуртай дүрийн эзэн болсон. Авьяаслаг, царайлаг дээрээс нь чадварлаг гэх тодотголтой Соёлоо бусдаас ямар ч дүрд хувирч чаддаг гэдгээрээ ялгардаг гэнэ шүү. Ирээдүйд цахиур хагалж мэдэх жүжигчдийн тоонд зүй ёсоор ороод буй.

Тэрбээр Улаан дөрвөлжин, Оюутны нууц амраг, Зүүдэнд ч оромгүй явдал, Хөлтрөг, Фэйсбүүкийн од зэрэг кинонд тоглож байсан. Кино найруулагчдын овоо харанд өртөж нэлээдгүй дүрийн эзэн болсон Соёлоо өдгөө толь xaшраагч болжээ. Учир нь хаа таарсан толиндоо зургаа дарж, селфи хүртэл хийгээд амжуулдаг зуршилтай гэнэ.

Анх кино урлагт хөл тавьж байхдаа бондгор хацартай басхүү махлаг талдаа байжээ. Харин одоо бол өнгө нэмж, гоолиг төрхөөрөө үзэгчдийн хүндлэлийг татах болсон юм.

Яг түүн шиг шоунд оролцож өөрийн xvсэж явсан эр хүний дүрийг бүтээхийг мөрөөддөг бодол нь биелэсэн гэдэг. Н.Мөнхсоёл арван жилээ төгсөөд Солонгос явж, хэлний бэлтгэлд сурчээ. Тухайн үедээ нэг продакшнд шал­гуулаад тэнцсэн ч эх орондоо заавал хоёр жил суралцсан байх ёстой гэдэг шаардлага тавьсан байна.

Ингээд эх орондоо ирээд СУИС-д хоёр жил сураад явах гэсэн боловч багш нар нь юмыг дундаас нь орхиод дэмий гэсэн учраас сургуулиа төгссөн гэнэ.

Сургуулиа төгсөөд Солонгост очиж, өнөөх продакшнтайгаа уулзтал таван жилийн турш Солонгост амьдарна, энэ хугацаанд Монголын уран бүтээлд тоглохгүй зөвхөн продакшндаа л ажиллана гэсэн болзол тавьсан нь түүнд таалагдаагүй аж.

Учир нь Монголдоо дөнгөж өөрийгөө таниулах гэж хичээж байгаа залуу жүжигчин байж таван жил гадаадад байгаад ирэхээр нас 30 гараад хэн ч танихгүй нэгэн ирэх болохоор уг саналаас татгалзаж байжээ.

error: Content is protected !!