Өөрийнхөө цycaap xөpгөө зypcaн гэх зураач Гэрэлийг Цэнхэр үст Цэрэнгийн нөхөр хэмээн андуурав


Сошиал орчинд хамгийн идэвхитэй олны танил хүмүүсийн нэг болох Цэнхэр үст Э.Цэрэн зураач Гэрэл гэх эpтэй хөтлөлцөн суугаа зураг олны анхааралд өртөн зарим нэг нь тэднийг хосууд юм уу? Цэрэн нөхрөө яачив гэх мэтээр сэтгэгдэл бичсэн байв.

Харин энэ зургийн талаар Э.Цэрэн ийнхүү тайлбар өгчээ:

Дөнгөж саяхан Гэрэл зураач ийм зураг ФБтээ оруулж. Би утсаар залгаад … ашгүй xөгшөөн интернэттэй болоо юу? гэлээ… үгүй ээ… юуны интернэт гэнэ. Чи сая бид хоёрын галерейд авахуулсан зургийг ФБ-тээ оруулсан юм биш үү? гэсэн үгүй , үгүй ! Би сүүлийн 6-7 сар компютертээ ороогүй, тэр нэг Увсын ногоон нүдтэй нөхөр гэрт минь орж ирэхдээ iPad ыг минь xyлгaйлaaд явчихсан гээд санаа алдаж байна.

Чи тэгвэл ФБ ээ алдсан юмуу? гэтэл тийм гэнээ. Даанч тайлбар нь сонин санагдсан юм хэмээн Цэрэн бичжээ.

Зураач Ж.Гэрэл өөрийн хөргөө цycaapaa зурсан хэмээн саяхан орсон нэвтрүүлгийн үеэр ярилцлага өгч олны анхааралд өртөөд байсан нэгэн билээ. Түүний хувьд Недерланд улсад зураач мэргэжлээр их сургууль дүүргэн Амстердам хотноо олон жил амьдарч байгаад Moнголдоо эргэн ирээд байгаа уран бүтээлч юм.

Цэнхэр үст Цэрэнгийн хувьд тэд эртний найзууд бөгөөд 2012 онд Зураач Ж.Гэрэлийн Улаанбаатар хотноо нээсэн Далд амьдрал-2 үзэсгэлэнг Цэрэн Турс компани ивээн тэтгэн, хамтран оролцож байсан юм.

error: Content is protected !!