ХӨСҮТ-ИЙН АЖИЛТАН ПСР ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ БАЙСАН НЬ ИЛЭРЧЭЭ


ХӨСҮТ-ийн ажилтан танил талаа ашиглан шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж байсан нь илэрчээ.

Тодруулбал, хөдөө явдаг ажилтай нөхөр нь шинжилгээ өгөх ёстой атал эхнэр нь өмнөөс нь ХӨСҮТ-ийн ажилтанг таньдагаа ашиглан удаа дараа өгч байсан байна. Улмаар шинжилгээний хариуг нь сорьц өгсөн эхнэрийнх нь биш нөхрийнх нь нэр дээр гаргаж байжээ.

Шадар сайд С.Амарсайхан  Бидний тандалт судалгааны ажлыг ямар ч үр дүнгүй болгож байна. Хамгийн сүүлд өнөөдөр нөхөр нь явах гээд нөхрийнхөө өмнөөс эхнэр нь дахиад шинжилгээ өгөхөд халдвартай буюу эерэг гарсан. Хамгийн хариуцлагатай ажилтнууд нь өөрсдөө хариуцлагагүй үйлдэл гаргаад байгаа учраас өвчлөл буурахгүй байна гэв.

Хүний өмнөөс шинжилгээ өгөхөөс гадна шинжилгэээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ дээр удаа дараа гараад байгааг Шадар сайд анхааруулав.

error: Content is protected !!