Н.Учралыг хөл дээр нь босгосон сайн хань


УИХ-ын гишүүн Н.Учралыг танихгүй хүн ховор. Тэрбээр залууст дуучнаараа илүү танигдсан. Анх Темон хэмээх нэрээр Монголын хип хоп урлагийг байлдан дагуулж явсан хорин хэдтэй залуу өнөөдөр Монгол Улсын Их хуралд багтаж, буурь суусан залуу болжээ.

Тэрбээр эхнэртээ анхны харцаар дурлсан гэдэг. Түүний эхнэрийг Ч.Сэлэнгэ гэх бөгөөд хадам аавынхаа үүсгэн байгуулсан сургуульд захиралын албан тушаалыг хашдаг юм байна. Хосууд танилцаад арав гаруй жилийг өнгөрүүлсэн бөгөөд хүү, охин хоёртой өнөр бүл болсон.

УИХ-ын гишүүн Н.Учралын бие чилээрхэж монголдоо олон сар эмчлүүлсэн ч тусыг эс олж гадаад руу явсан. Ханийг өвчтэй байхад нь өргөж тэтгэсээр эрүүл саруул болгоод эх орондоо аваад ирсэн түүний хань Сэлэнгийг сайн хань хэмээн магтаж байна.

Өвдөж, зовоход ханийн чанар танигдана гэдэг. Ямартай ч Н.Учрал гишүүн заяаны ханиа зөв сонгожээ.

error: Content is protected !!