Жүжигчин О.Дөлгөөн нөхөртөө дахин дурлажээ


Жүжигчин О.Дөлгөөнийг фэнүүд нь хөөрхөн хэмээдэг. Заяаны ханиараа Очироо гэх даруухан залууг сонгосон. Ханийхаа тухай, Өөрийн бодол өөртөө зөв гэдэг дээ. Мэдээж зөв сонгосон л гэж бодож байна. Миний найз залуугийн олон сайхан зан чанар намайг өдөр бүр шинээр дурлуулж байдаг. Гэхдээ амьдрал чинь өөрөө баялаг шүү дээ. Ирээдүйд биднийг их олон сайхан зүйл, бас сайны хажуугаар саар гэгчээр саад бэрхшээл ч хүлээж байгаа байх. Бидний сонгосон амьдрал болохоор бүгдийг нь хүлээж авахад бэлэн байгаа. Эхнээсээ амьдралаас авах бэлэгнүүдээсээ аваад эхэлчихсэн шүү дээ. Сонголтондоо тууштай үнэнч байж чадна гэж бодсон учраас миний амьдрал илүү сайхан гэрэл гэгээтэй болно байхаа хэмээн нэгэнтээ ярьж байжээ.

Харин өдгөө хосууд хүүтэй болсон. Америк руу явж гэр бүлээрээ суралцаад ирсэн жүжигчин бүсгүй гадаадад байхдаа нөхөртөө дахин дурласан гэнэ шүү. Сүүлийн 4 жил миний нөхөртөө итгэх ИТГЭЛ илүү нэмэгдсэн. Учир нь, би өмнө нь гэр бүлтэй үр хүүхэдтэй ч гэсэн дандаа завгүй амьдралтай байсан юм билээ.Тэгээд нөхөртэйгөө хангалттай ярилцдаггүй байснаа ойлгосон.

Хэчнээн хүүхэдтэй болж, хамт амьдраад 5 жил болсон ч гэлээ бие биеэ дутуу мэддэг байсан юм билээ.Тэгээд яг гадаадад амьдрахдаа би нөхөртөө дахин дурласан. Амьдралын зовлон жаргал бидэн дээр шууд буугаад ирэхэд туслах дэмжих хүнгүй хүний нутагт 2 биенээ гэхээс өөр аргагүй болдог юм билээ.Тэр үед нөхөр маань санхүүгээ бүрэн хариуцаад, амьдрал дээрх бүх л асуудлуудад бие дааж шийдвэрүүд гаргасан.Би яг л 100 хувь нөхрийнхөө заасан замаар нь амьдарч үзсэн.

Тэр жилүүдэд бид маш амжилттай амьдарч чадсан. Тэгээд би нөхрөө маш тууштай ИТГЭЖ болох сайн хань гэдгийг нь ойлгосон. Би ямар сайн түшигтэй хүнтэй суусан юм бэ ч гэж олзуурхсан. Тэгэхээр хэтэрхий завгүй амьдрал хосууд бидэнд бие биеэ таних боломжийг багасгадаг юм байна лээ. Заавал хүний нутагт ухааралгүй,яг одоо бие биедээ цаг гаргаж ярилцаж хэн хэнээ таньж мэдээрэй. Бас дахин дурлаарай гэв.

error: Content is protected !!