Жүжигчин Тэмкагийн амьдралдаа авсан цэргийн баярын хамгийн том бэлэг


Монголын тайз, дэлгэцийн бүтээлд өөрийн өнгө төрхөө тодоос тод үлдээж яваа жүжигчин Алаг нүдэн Г.Нарансолонгоог бүгд танина. Тэрбээр олон залуусын хайрын харцыг булааж явсан нэгэн. Түүнд өөрөөс нь насаар дүү жүжигчин С.Тэмүүжин дурлаж эргүүлсээр байж арайхийж зөвшөөрүүлсэн гэдэг. Хосуудын хайрын романс хүүтэй болсноор улам батжиж нэг гэрт орсон гэлцдэг.

Тэгвэл тэдний хүү Т.Анар-Одын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Аав ээжийн хайртай хүү ,удам залгах хүү,
Аавынхаа насан туршийн эр цэргийн баярын бэлэг
хүүдээ төрсөн өдрийн мэндийг хүргэе!!!Аав Ээж Эгч Дүү Эмээ Өвөө нар нь хэмээн Тэмка олонд сонирхуулав.

С.Тэмүүжин Boomtown хамтлагаар урлагийн гараагаа эхэлсэн. Түүний ээж МҮОНТ-д ажилладаг байсан нь урлагтай холбогдох бас нэг гарц байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Г.Нарансолонго 19 насандаа Зүүд шиг хайр кинонд жүжигчин Г.Золбоот хоршин тоглож анхны олонд танигдах гараагаа амжилттай эхэлж байсан билээ. Тэр Ерөнхий боловсролын 84-р дунд сургуулийг төгсөн 1998 онд СУИС-т оюутан болсон.

Г.Нарансолонгыг ихэнх хүн сэргэлэн нүдтэй гэдэг бол ирээдүйн нөхөр нь түүний чихэнд татагдаж байсан гэнэ. Хажуу талаас нь харахад их дур булаам харагдсан гэсэн шүү. Харин бүсгүй ирээдүйн нөхрийнхөө цэвэрч дэгжин байдалд татагджээ. Таван насны зөрүүтэй хосууд өдгөө хоёр охин, ганц хүүтэй өнөр бүл болон амьдарч сууна.

Жүжигчин Тэмка, Надад муу явах эрх байхгүй.Учир нь би эцэг хүн аав хүн…Үр хүүхдүүдээ сайн сайхан яваасай гэсэн бусад аавын л адил хичээж яваа….Надад алдаа гаргах эрх байхгүй.Учир нь үр хүүхэд минь надаас хойш үлдэнэ шүү дээ хэмээдэг.

error: Content is protected !!