Фитнесс модель Анухай булчингүй эрчүүд нь хүүхдийн баяраа хүлээ гэв

фитнессийн спортын тамирчин, ОУХМ, ДАШТ-ий хошой аварга Н.Анужин буюу Анухайг одоо сошиалд хүмүүс андахгүй танина. Эр цэргийн баярын мэнд хүргэхдээ тэрбээр Булчинлаг залуучууддаа баярын мэнд. Булчингүй бол хүүхдийн баяраа хүлээж дээ гэсэн юм.

Мөрөөдлийнхөө галбирт хүрч, дасгалжуулагч, багшаар ажиллаж байгаа тэрбээр өдгөө өөрийнхөө дураараа амьдарч байгаадаа тун аз жаргалтай явдаг гэнэ лээ. Өөрийгөө ганц бие ээж гэдгээ олноос ихэд нууцалдаг байсан. Харин саяханаас сошиалдаа энэ талаараа бичиж залуусын анхааралыг ихэд татаад буй гэнэ.

Намайг хүмүүс ганц бие ээж гэдгийг мэддэггүй. Хоёр гаран жил нуусаар ирлээ. Гэхдээ эмэгтэй хүн хэн нэгэн эрэгтэйд харьяалагдсанаараа амжилттай байна гэж байдаггүй юм байна лээ. Анх нөхрөөсөө салахад одоо яанаа л гэдэг бодол байсан. Гэхдээ нэг жилийн дараа ахин Дэлхийн Хошой Аварга болж маш олон боломж миний гарт байгааг мэдсэн. Би энэ шар хүүгийн төлөө бүхнийг хийнэ хэмээн тэрбээр олонд хуучилж байсан удаатай.

error: Content is protected !!