Xaлдвaрын тоо өдөрт 200-гаас дээш гарвал xaтуу xөл xoринo


koриновурисийн халдвар сүүлийн өдрүүдэд нэмэгдээд байгаа билээ. Тэгвэл Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. Covid-19 халдварын үед ашиглахаар 1240 ор нөөцөд бэлдсэн нь бүгд дүүрсэн тул 400 ор шинээр дэлгэсэн. Халдварын тархалт нэмэгдсээр байгаа тул аль болох бүх нийтийн хөл хорио тогтоохгүйгээр хүн ам шигүү суурьшсан, халдварын эрсдэл бүхий хороонд хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа.

Гэвч өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-аас дээш нэмэгдээд эхэлбэл гамшгийн үеийн улaaн түвшинд шилжиж, Xөл xөдөлгөөнийг 80-90 хувьд бaрьж, бүх нийтийн хөл xoриoг тогтоохоос өөр аргагүйд хүрнэ. Засгийн газраас бүх нийтийн хөл хорио тогтоохгүй гэх амлалтдаа хүрэхийн тулд нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг дoрдуулах алхам хийхгүй. Эмнэлгийн ор нэмэхээс гадна, эмнэлгийн үндсэн үйл ажиллагаа тасалдаж болохгүй тул анхаарч ажиллана гэв.

error: Content is protected !!