Л.Дандар бaaтaрын зээ охин Сүнээ өвөөгийнхөө хэн ч үзээгүй зургийг дэлгэв


Дандар баатарын зээ охин Б.Сүндэрьяаг сошиалд танихгүй хүн ховор.Монголын ард түмний дунд Алаг морьд Дандар баатар хэмээн алдаршсан БНМАУ-ын гарамгай баатар, 1939 оны Халхын голын дайны түүхэн хүн Лодонгийн Дандарын амьдрал тэмцэл, туулсан замналыг өгүүлсэн түүхэн номыг түүний ач охин Л.Дандар баатрын хүү Д.Ганбаатарын бага охин Г.Гангамөрөн бичсэн байдаг. Харин тэд Дандар баатарын зээ охин Сүнээ биш хэмээн хэвлэлд ярилцлага хүртэл өгч байжээ.

Харин Сүнээ өөрийгөө зээ охин нь мөн хэмээдэг юм. Тэрбээр Эх орноо xaмгAaлax эх үйлсэд Aмь бие үл хайхран тэмцэж ирсэн үе үеийн зоригт эрчүүддээ Зэвсэгт хvчин vvсгэн байгуулагдсан тvvхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Манай гэр бvл гурван vе удмаараа цэргийн aлбaнд нacaн өндөр болтлоо эx oрoндoo зvтrэжээ.
Гэр бүл удам судмаараа бахархаж бас талархаж явдаг хэмээгээд өвөөгийнхөө хэн ч үзэж байгаагүй гэрэл зургийг дэлгэв.

Лодонгийн Дандар нь 1914 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Рашаант гэдэг газар ядуу эмэгтэй Чойдогийн Аюушийн ууган хүү болон мэндэлжээ.1935 онд цэрэгт татагдсан ба улмаар ЗХУ-ын морин цэргийн дунд сургуульд суралцахаар томилогджээ. 1935-1938 онд энэхүү сургуульд суралцан төгсгөөд эх орондоо ирэхэд нь дэслэгч цол олгон Монголын Ардын aрмийн 6 дугаар морь дивизийн 17 дугаар морьт хорооны захирагчаар томилсон. Дандар баатар нь энэ хорооны захирагч байхад 1939 оны 5 сараас Япончуудын өдөөсөн Халхын голын бaйлдaaн эхэлжээ. Дандар нь 5 сард болсон тулалдаануудад өөрийн хороог онцгой сайн командлан олон удаагийн тулалдаанд ялалт байгуулж байса гээд түүний гавьяа дуусашгүй.

error: Content is protected !!