Дуучин Б.Маралжингоогийн хөөрхөн болсон нууц энэ байжээ


Долгионтой урт үс, хар нүдний шилээр гоёсон үл ялиг мяраалаг охин Монголын орчин үеийн хөгжмийн урлагт чадалтай хоолой, этгээд хэв маягаараа хүч түрэн орж ирснээс хойш арав гаруй жил өнгөрчээ. Б.Маралжингоо өдгөө сонсогчдын амандаа хүлхдэг олон хит дууны эзэн, чадварлаг дуучин болчихсон явна.

Багаасаа л дуулах дуртай охин байлаа. Жаахан муухайгаар хэлэхэд хаа ч явсан гингэнэж явна. Дунд ангиасаа эхлээд гадаадын алдартай дуучдын дууг дагаж дуулдаг байв. Ингэж л би энэ мэргэжилд, урлагт дурласан. Тийм ч учраас хүч сорьж явна. Анх дуулж эхэлснээ бодвол өөрчлөгдөлгүй яах вэ. Өмнө нь дууныхаа утгыг ч бүрэн ойлголгүй, сэтгэл хөдлөлд автан, дутуу дуулдаг байж. Одоо бол юмны наадах цаадахыг арай илүү ялгадаг болж байна. Тэр хэрээр уран бүтээлийнхээ утга, агуулгад анхаарч, дуугаа хүмүүсийн чихэнд биш, сэтгэлд хоногштол дуулахыг хичээдэг болсон хэмээн дууч болсон тухайгаа ярьдаг.

Д.Болдоос өмнө нь хэнээс ч сураагүй их зүйл сурсан аж. Дууны бичлэг хийлгэх болгондоо нэгийг сурч, шинэ зүйлс мэдэж авдаг байжээ. Д.Болдын ээж Ж.Цэцгээ түүнд дуулах ур зүйн тал дээр үнэтэй зөвлөгөө өгч, хоолойн дасгал уншуулдаг байсан гэнэ. Учир нь Б.Маралжингоо В продакшны уран бүтээлчээрээ олны танил болж байв.

Урлагийн бүсгүйчүүд өөртөө ихээхэн анхаардаг. Дууч бүсгүй анх урлагийн салбарт хүч үзэж явахдаа одоогийнхоосоо тэс өөр дүр төрхтэй байсан. Уншигч та санаж буй биз ээ. Мяраалаг, хацраараа махлагдуу охин. Харин одоо Б.Маралжингоо тэс өөр гоолиг төрхийг бүтээж басхүү нүүрний хэлбэр өөр болсон. Энэ тухай тэрбээр ам нээдэггүй. Гэсэн хэдий ч үйлчлүүлдэг гоо сайхны газар нь ийнхүү олонд дэлгэлээ.

error: Content is protected !!