Зариг Өнөрөө: Гэртээ сэтгэл гундуу ороход хань минь хоолтой инээж угтдаг

Зариг Өнөрөө: Би гэр бүлийн хувьд маш амжилттай яваа эмэгтэй гэж боддог. Учир нь хань минь намайг маш сайн ойлгож дэмждэг. Ямар сайндаа л хүмүүс манай нөхөртэй уулзаж ярьж суух юмсан гэж их хэлдэг. Хийдэг ажил маань үргэлж хэл ам дагуулдаг.
Өөр ханьтай байсан бол одоо больчих л доо энэ ажлаа гээд л хажуугаас түших биш дарах гэхийг үгүйсгэхгүй. Гэтэл өдөржин ажил ихтэй сошиалаар нүдүүлж нүдүүлж орой гэртээ сэтгэл гундуу яваад очиход хань минь амгалан тайван халуун хоолтой инээж угтдаг.
Тэгээд бүх цаг үед чиний минь зөв гэж өмгөөлдөг.

Сэтгэл засах гэдэг юм уу эсвэл үнэн хэлдэг юм уу мэдэхгүй дандаа л миний ЗӨВ гэж хэлдэг. Орой яаралтай мэдээнд гарах бол ханьтайгаа давхиад очдог.  Манай хүн оператор хийгээд сурсан. Заагаад өгсөн. Ёстой амар.
Тэгээд ар гэрээ ажлынхаа хажуугаар хариуцаад давхар миний ажилд туслаад, бүр өглөө гэрээс гарахад өмсөх хувцас гутал хүртэл цэмцийсэн байдаг гээд бод доо….
Би үнэхээр нөхөртөө ингэж ойлгогдож амьдарч байгаадаа маш их баярлаж амьдардаг…


Миний нөхөр миний ажлын ар тал, миний түшиг тулгуур, миний бүх юм….
Ямар азаар би энэ хүнтэй суугаа вэ гэж боддог шүү. Хүн ханиа зөв сонговол амьдралынхаа 80 хувийг зохицуулсан гэдэг үг байдаг бил үү?
Яг л тэр дээ гэж Хосын жор блогт оролцох үеэрээ ярьжээ.

error: Content is protected !!