Д.Одзаяагийн тансаг биш тайван амьдрал

Д.Одзаяа Олонд танигдсан чадварлаг нэвтрүүлэгчдийн залгамж халааг төвөггүйхэн үргэлжлүүлж буй тэрбээр царай зүс, бие галбир хийгээд гоёл зүүсгэлээрээ цаг ямагт олны анхаарлыг татаж байдаг билээ. Ар гэр л маш чухал. Сайн явж байгаа хүний ард сайн хань байдаг гэдэг үнэн үгийг өөрийнхөө амьдрал дээр харж байна. Заавал ажилд нь орж туслахгүй ч тухайн хүнийг ажлаа хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлж, үр хүүхдээ асрах, гэр орныхоо ажилд туслах, ядаж оройтоод ирэхэд нь асуудал үүсгээд байхгүй байвал болоо шүү дээ.

Эргүүлээд ханьдаа хаана явж байгаагаа тайлагнаж, зөв зүйл хийгээд явж байх ёстой. Миний хувьд яг л тэгдэг. Нөхөртэйгөө байнга ярилцаж, ямар ажил хийж бүтээгээд явж байгаагаа хэлж, хоорондоо сайн ойлголцдог. Энэ бол амжилтын маань хамгийн том үндэс гэж боддог гэдэг түүнийг танихгүй хүн ч ховор болжээ.

Мөн хоёр талын аав, ээжүүд маань их тусалдаг. Хүн хэзээ ч ганцаараа амжилтад хүрнэ гэж байхгүй. Тийм учраас би ар гэрийнхээ дэмжлэгт маш их талархаж явдаг. Би өөрөө цахим орчинд их идэвхтэй хүн учраас үргэлж намайг дэмжиж хамт байдаг дагагчдаасаа их эрч хүчийг авдаг хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүний өмссөн зүүсэн хийгээд эдэлж хэрэглэж байгаа бүхэн олон бүсгүйчүүдийн нүдийг хужирладаг. Бэлэг нэвтрүүлгээ хийж байгаад ээж төвийг үүсгэн байгуулсан. Гэвч тус төв нь ашиг олоогүй тул хамтрагчтайгаа учир зүгээ олж чадалгүй хоёр тийш болсон гэлдцэг. Нэвтрүүлэгч бүсгүй эргээд эфиртээ гарах болсон. Тэрбээр Тансаг биш тайван амьдарснаар хүн аз жаргалтай болдог гэлээ.

error: Content is protected !!