Пokер тоглосон гэх Ж.Сүхбаатар: ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА


Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч Ж.Сүхбаатар Засаг даргын тамгын газрын А танхимд болж байгаа хуралдааны үеэр олны нэрлэдгээр онлайн поkeр тоглоод сууж байгаа зураг нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Тэгвэл тэрбээр энэхүү зургийн талаар өөрийн цахим хуудсаараа тайлбар хийжээ.

Тэрбээр бичихдээ, Өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд миний бие эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа чөлөө авч түр завсарласан байгаа. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж энэ хугацаанд их ч зүйлийг үзэж, олон ч хүний мөн чанарыг таньсан амаргүй цаг хугацааг туулж байна.Биеийн байдал харьцангуй тогтворжиж ажилдаа орох сургаар 2 жилийн өмнө хурал эхлэхгүй хэдэн цагаар хоосон зааланд хүлээж суух үед авсан зургаа сошиалд нийтэлж, хэвлэл мэдээллийн сайтуудад төлбөр төлж гарган хуурамч аккаунтуудаар шүлсээ үсчүүлэн харлуулах оролдлого хийж байгаад маш их xapамсаж байна. 

Хэдий миний биеийн байдал тааруу байгаа ч гэсэн аль болох хурал зөвлөгөөнүүддээ цахимаар оролцож, яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай төслүүд, ажлын хэсгийн хурлуудаа хойшлуулалгүй явуулахыг хичээж байна. Цаашид ХИЙХ АЖИЛ ИХ БАЙНА!!! Бидэнд Нийслэл Улаанбаатар хотынхоо иргэд, оршин суугчдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага бий. Сошиалаар бус хөрсөн дээрээ ажилламаар байна хэмээн тайлбар хийжээ.

error: Content is protected !!