Топ О.Уянгагийн өөр төрх

Топ модель О.Уянга сүүлийн үед нэгэн хэвийн нүүр будалтаа өөрчилжээ. Загварын тайзнаас олонд танигдсан тэрбээр угтаа бол сэтгүүлч мэргэжилтэй. Загварынхан дундаа хамгийн өндөр боловсролтойд тооцогддог тэрбээр ихэр охидоо төрүүлээд хэсэг нам гүмхэн явсан.

Харин охидоо цэцэрлэгийн насанд хүргээд шууд л загварынхаа тайз руу эргэн орсон. Гоёл наадмаас эхлээд томоохон компанийн нүүр царай болсоор яваа. Олны танил бүсгүйчүүд гоо сайхандаа ихээхэн анхаардаг. Тэдний адил топ бүсгүй ч нэгэн өөрчлөлт хийсэн үү.

Хуучин төрхөөсөө нэлээгүй өөрчлөгдөж нэгэн өөр дүрийг фэнүүддээ сонирхууллаа. Сайхан эмэгтэйн шинжийг өөртөө бүрнээ цогцлоосон О.Уянга ажил бас амьдралаа зөв зохицуулж, ханьдаа түшигтэй гэрийн эзэгтэй, хөөрхөн охиддоо халамжтай сайн ээж гэнэ шүү.

Тэрбээр өөрийн насны ханиа нас чацуу, зүс ойрхон Хэнтий аймгийс гаралтай энгийн монгол сайхан залуу хэмээн тодорхойлов. Амжилттай яваа эр хүний ард, сайхан эмэгтэй байдаг гэлцдэг. Тэгвэл хоёр биенийхээ дутууг гүйцээж, дундуурийг дүүргэн бие биенийхээ амжилтыг өнгөлж яваа гэр бүл аж.

error: Content is protected !!