Насаа Гантогоо бид хоёр хэд амьдарч хэд салж байна аа гэв

Б.Сарантуяа гавьяатын гарын ганц шавь нь Л.Насанбуян. Түүний тайзны нэр нь Насаа. Олноо сэргэлэн С.Гантогоо хэмээн танигдсан дууч залууг түүний амраг гэх болсон билээ.

Хамт амьдардаг залуутайгаа уран бүтээлийн ажлаа амжуулж явна. Гантогоотойгоо хичнээн ч удаа хамтран амьдарч, үерхэж байна гэж бичүүлэв дээ гэлээ. Шар хэвлэлийн баатар болох шахсан тэд анх удаагаа ам нээж тайлбар хийж байгаа нь энэ юм.

Дууч бүсгүй С.Гантогоотой 2005 онд Оддын эрэлд-2 тэмцээнд орж байхдаа танилцаж байжээ. Шилдэг дөрвөн оролцогч тунаж үлдсэний нэг нь С.Гантогоо, Л.Насанбуян хоёр байсан аж. Тэр цагаас хойш найзалж эхэлжээ. С.Гантогоог БНСУ-д байхад бид уулзаж, нэг сайхан хамтарсан уран бүтээл гаргана шүү гэж ярьдаг байсан юм. Өөрөөр хэлбэл, маш олон жил ярьсаны эцэст бидний хамтарсан уран бүтээлээ хийх эхлэл нь тавигджээ.

error: Content is protected !!