Баясаа, Зоригоо хоёр анх удаагаа жаргав


Жүжигчин Зоригоо, Баясаа хоёр Өрийн дэвтэр влогийг хүргээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэдний уг влог дэлгүүрт хүнсний зүйлс зээлж хэрэглэсэн айлуудын өрийг санамсаргүй байдлаар сонгож тэглэдэг юм. Шинэ оныг угтаж өмнө нь тэд нэг дэлгүүрийн бүтэн дэвтэр өрийг 2 сая 800 мянган төгрөг төлж тэглэж өгч байсан удаатай. Харин энэ улиралаас эхэлж тэд влогоо илүү сонирхолтой, хөгжилтэй хийж үзэгчдийн хүртээл болгож байгаа юм. Жүжигчин залуусыг ч дэмжих хүмүүс ч нэмэгджээ.

Энэ удаагийн дугаартаа жүжигчин Ууганаа, Бархүү нарыг урьж оролцуулсан юм. Тэд хоёр баг болон спорт тоглоомоор өрсөлдөв. Ялагдсан баг нь айлын өрийг тэглэжээ. Байнгын л айлын өр тэглэж явдаг тэд энэ дугаартаа ялагч болж, жаргав.

Маш олон айлын өрийг тэглэж яваа Баясаа, Зоригоо хоёрын ах нараа хэрхэн ялж, нэг удаа ч болсон картаа зуруулахгүй өнжихдөө баярлаж буйг влогоос үзээрэй.

error: Content is protected !!