Нэр шигээ цовоо бүсгүй Д.Цовоо


Үндэсний ТВ-ийн нэвтрүүлэгч Цовоо олон талын авъяастай бүсгүй билээ. Түүний талаар найруулагч Д.Золбаярын бичсэн товч намтарыг хүргэж байна.

Даваахүүгийн Цовоо 1965 онд Улаанбаатар хотод төржээ. 1987 онд СУИС-ийн кино драмын ангийг Л.Лхасүрэн багшийн удирдлага дор төгсөж жүжигчин болсон байна.

1987-1990 онд Хүүхэлдэйн театрт жүжигчин

1990-1992 онд Монголын радиод найруулагч

1992 оноос UBS телевизэд нэвтрүүлэгч

2000 оноос Үндэсний телевизэд нэвтрүүлэгч хийж байна.

1990 он Модон могой Сувд, 1994 он Икар ,1994 он Ламбагуайн нулимс бүсгүйн дүрд тоглож залуу насаа кино хальсанд үлдээжээ.

Цовоо нэвтрүүлэгчийг олон сайхан дуу дуулсан авъяастайг нь үзэгчид сайн мэднэ.

Мөн тэрбээр Сэнтий түшсэн хатад хэмээх сонсдог номыг продюсерлож өөрөө уншсан байна лээ.

Авъяаслаг жүжигчин, дуучин, нэвтрүүлэгчдээ эрүүл энхийг хүсээд сайхан ээжийн дүрээр үзэгчидтэйгээ золгоорой гэж ерөөе.

error: Content is protected !!