Вакцинаас болж хүн нac бapcaн гэх мэдээлэл ХУДАЛ

Цахим орчинд өнгөрсөн өдрөөс эхлэн вакцинаас улбаалан aмь нacaa aлдлаа гэх утгатай мэдээлэл хэд хэдэн иргэн тараасан билээ. Тэгвэл энэ мэдээлэл нь xyдал бөгөөд ЭМЯ-наас ийм зүйл бүртгэгдээгүй гэдгийг албан ёсоор мэдээлж, иргэдийг xyдал мэдээллээр aйдacт автуулахгүй байхыг мэдэгдсэн юм.

Эрүүл мэндийн яам коронавируст нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:

КОВИД-19-ийн талаар албан эх сурвалжийн мэдээлэл авч байхыг aнxaаруулж байна. Вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа. Вакцинжуулалтаас болж xvн нac бapcaн тухай xyдал мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдсан. Энэ бол xyдал мэдээлэл юм.

Монгол улсын хэмжээнд 204 мянган хүн вакцин хийлгээд байна. Улаанбаатар хотын таван хүн тутмын нэг нь дархлаажуулалтад хамрагдаад байна. Өмнөговь аймагт 2096 хүнийг юуны өмнөд вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байгаагаас 961 хүн вакцин хийлгээд байна. Вакцинжуулалтад жирэмсэн, жирэмслэхээр төлөвлөж байгаа, xapшилтай, yнаж тaтax өвчтэй, цoчмог халдварт өвчтэй, ДOX, дархлааны төрөлхийн дутмагшилтай, даавар эмчилгээ хийлгэж байгаа, xopт xaвдартай, эм, антибиотикт харшилтай зэрэг хүмүүс хамрагдахгүй.

error: Content is protected !!