ДОМОГ IZ хочит Ирээдүй төрсөн өдрөө 16 caя төгрөгийн үнэтэй пүүзээр гангарав


Noyon болон Домог IZ нэрээр цахим орчинд залуусын дунд танигдсан залууг Гантогтохын Ирээдүй гэдэг. Тэрбээр ШУТИС-ийг IT чиглэлээр төгсөж 16 наснаасаа эхлэн интернэтээр хэрхэн мөнгө олж эхлэх талаар ажилласаар өдийг хүрчээ.

Түүний хувьд компьютер болон цахим орчинд ажиллах сургалт зохион байгуулдаг MEBORNY нэртэй компани ажиллуулдаг. Хэдийгээр нас залуу ч Монголын хамгийн залуу тэрбумтан хэмээн нэрлэх болжээ.

Ийнхүү өөрийгөө тансаг хэрэглээгээр залуус дунд ПиАР хийж гарч ирсэн тэрбээр өчигдөр 26 насны төрсөн өдрөө үеийн залуустайгаа нижгэр тэмдэглэжээ.

Түүний хувьд өөртөө зориулсан бэлэг нь AIR JORDAN 1 брэндийн пүүз байлаа.

Энэ пүүз нь зах зээл дээрх үнэ нь 5836 америк доллар бөгөөд үүнийг монгол төгрөг рүү хөрвүүлбэл ойролцоогоор 16 орчим сая төгрөг болох юм.

error: Content is protected !!