Бичлэг: Вакцин хийлгэн хөл нь мэдээгүй болсон гэх эмэгтэй ингэж ярьжээ


ЭММЯ-наас вакцины улмаас хүн нас бараагүй хэмээн мэдээлэл хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр вакцинтай холбоотой дахин мэдээлэл тарсан нь Коронавирусийн вакцин хийлгэсэн эмэгтэйн хоёр хөл мэдээгүй болсон гэх видео бичлэг нийгмийн сүлжээнд гараад байна.

31 настай Г.Б энэ сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн долоодугаар хороонд байх  Хас чагнуур өрхийн эмнэлэгт вакцин хийлгэжээ. Тэрбээр вакцин хийлгэсний дараа ухаан алдаж унасан ба сэргэснийх нь дараа хоёр хөл нь мэдээгүй болсон байна.

Бид түүний нөхөр Ц-тай  холбогдоход, Эхнэр маань өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмч нарын зүгээс шалтгааныг нарийн тодруулж чадаагүй байгаа. Маргааш нарийн шинжилгээ хийнэ гэж хэлсэн. Хятад улсын синофарм вакциныг ажлын шугамаар хийлгэсэн гэдэг мэдээллийг өглөө.

вакцин хийлгэсэн эмэгтэй мөн өөрөө бичлэгээ хийж, цахим орчинд ийн цацжээ.

error: Content is protected !!