Т.Ананда: Би үрэгдээд дуусах мөнгөний төлөө биш үнсэх үрсийнхээ төлөө амьдарч явна


Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хоёр охиныг төрүүлсэн Т.Анандаг таних биз. Тэрбээр хоёр бага охиноо өөрөө өсгөж буй. Сар шинийн өмнө хосууд муудалцаж хоёр тусдаа шинэлсэн. Удалгүй дуучин залуу сошиалаар нэг шуугиан дэгдээсэн билээ.

Т.Анандаг гэрийн бараа хардаггүй. Үр хүүхдээ өсгөх харь элгийн хүн буюу асрагчаар харуулдаг хэмээн Т.Дэлгэрмөрөн шүүмжилдэг. Тэгвэл Т.Ананда 2 нялх маамаатай миний хувьд хөл хорио нтр бол ердөөсөө ч нөлөөлөхгүй байна доо. Угаасаа хэд хоногийн төлөвлөгөөт ажил маань гэрээс явагдах учраас Бумбардай Бөбөөхэйгөө тээж төрүүлэх бүхий л цаг хугацаанд 1 өдөрч амралгүйгээр ажилласан учраас ажил амьдрал хоёроосоо түйртэхээ больсон байна. Миний хувьд бүх зүйлийг тооцоолж цагийн зохион байгуулалттай өдөр бүрийг өнгөрүүлдэг учраас үр дүн нь амжилт урам болон эрч хүч өгдөгт илүү ихээр амьдралд талархдаг аа.

Эмэгтэй хүн бүхнийг амжуулах албагүй. Супер ээж, супер гэрийн эзэгтэй, супер ажилтан, супер эмэгтэй байх гэж хичээгээд эцэстээ нэг өдөр сөгдөнө. Тэр үед хэн ч чиний бүгдийг нэг дор амжуулах гэж яаж хичээж байсныг чинь ойлгохгүй. Харин ядарч сульдсан бие, хатсан сэтгэл л чамд үлдэнэ.

Хүүхдүүд өсч өндийнө, нөхөр үргэлж өөрийн чинь талд байхгүй, ажил өөрийг чинь орлох хүнийг олж л таарна, хичнээн цэвэрлэсэн ч гэр чинь буцаад л муухай болно…Харин чиний эрүүл мэнд, сэтгэлийн тайван байдлыг юу ч орлохгүй. Дараа гэж хойш нь тавилгүй өөрийгөө хайрла, эрхлүүл, дуртай зүйлээ хий. Аз болоход дуртай зүйл минь яг энэ ширээн дээр өрнөдөг болохоор үргэлж таашаалтай амьдарч байна даа.

Хийх хүсэлгүй хүнд хэн ч туслаж чадахгүй. Хийхээр шулуудсан хүнийг хэн ч зогсоож чадахгүй. Амьдрал азаар сайжирдаггүй. Амьдрал өөрчлөлтөөр сайжирдаг. Өөрчлөлтийг өөрөөсөөБи үрэгдээд дуусах мөнгөний төлөө биш. Үнэрлээд үнсэх үрсийнхээ төлөө амьдарч яваа эх хүн гэлээ.

error: Content is protected !!