ЭМЯ-наас 14 хоногийн хөл хорио тогтоох санал гаргав

Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын хамтарсан  хуралдаан өнөөдөр үдээс хойш болно. Хуралдаанаар Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсоно.

Ерөнхий сайд өнөө өглөө вакцинжуулалтын ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ хөл хорио тогтоох бол эрт мэдээлэх чиглэлийг өгч, уг асуудлаар УОК, НОК-ыг хуралдаж нэгдсэн шийдвэрт хүрээд эргэж мэдээлэх чиглэлийг өгсөн.

Covid-19-ийн өдөрт бүртгэгдэх халдварын тоо 200-гаас даваад эхэлбэл бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэсэн мэдээллийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Түүнчлэн эрдэмтдийн зүгээс ес хоногийн хатуу хөл хорио тогтоох зөвлөмжийг УОК-т хүргүүлсэн байна.

Харин ЭМЯ-наас 14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ. Халдварын тархалт эрс нэмэгдэж байгаа учир хөл хорио тогтоох эсэхийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэсэн мэдээлэл байна.

error: Content is protected !!