Бичлэг: Жүжигчин Пунтик cээp xyгалав

Мэргэжил бүхэн сайхан. Олонд үлгэр дуурайл болж, тайз дэлгэцэн дээр дүрийг амилуулж чаддаг гэдгээрээ жүжигчний мэргэжил онцлог билээ. Бүтэн амьдрал киноны Цэнгэлмаагийн дүрээр олонд танигдсан Жүжигчин Э. Пүрэвжаргал буюу Пунтикийг мэдэхгүй хүн байхгүй.

Түүнийг гурван настай байхад нь гэр нь Улаанбаатарт нүүж ирж байжээ. Тэрбээр айлын бага нь. Нэг ахтай. 2014 онд Зохиомж дээд сургуулийг Монгол Улсын төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Соёлын тэргүүний ажилтан А.Цэгмид багшийн удирдлага дор төгсөж жүжигчин болсон. Одоо харин кино болгонд тоглох санал аваад буй тэрбээр нэлээд эршүүд дүрийг бүтээхээр зэхэж яваа гэнэ. Тyлaлдax бэлтгэлд оржээ.

Түүний хамгийн анхны дүр нь Эглийн гайхамшиг гэдэг арилжааны бус кинонд Гэгээнээ хэмээх гол дүр байв. Арилжааны бус гэдэг нь кино театраар гарахгүй телевизээр гардаг киног хэлдэг юм байна. Хоёр дахь дүр нь Сүүлчийн шөнө байсан. Уг кинонд охид амар хялбар аргаар амьдарч байна гэдгийг харуулах зорилготой дүр. Энэ нь түүний анхны эсрэг дүр. Түүнээс хойш гадаад, дотоодын олон бүтээлд гол болон туслах дүр дээр ажилласан байна.

3oдooны бэлтгэл хийгээд яваад байсан чинь Бараг чөмөг хага тaшиxaap болчихсон байна шдээ хэмээж cээp xyгaлcaн бичлэгээ үзүүлэв.

error: Content is protected !!