Б.Баттөр, Х.Мөнхжин, Б.Санчир нар эмнэлэг байгуулжээ


Дамбын Хишгээгийн хүү Мөнхжин, олонд Ангууч нэрээрээ танигдсан Б.Баттөр, эмч Б.Санчир нар хамтран эмнэлэг байгуулжээ. Энэ тухай Моодун Хаан группийн захирал Х.Мөнхжин бид гурав мөрөөдлөө эхлүүллээ. Манай эмнэлгээр өргөнөөр үйлчлүүлж, эрүүл мэндээ үргэлж нэгт тавьж яваарай гэв.

Ангууч буюу Б.Баттөрийг хандивын аян өрнүүлж есөн дүүтэй охиныг байртай болж байснаар нь олон нийт андахгүй танина. Харин спорт сонирхогчид тулааны тамирчин гэдгээр нь андахгүй ээ. Одоо Ододтой бүжиглэе шоунд оролцож өөрийгөө хэрхэн бүжигчин гэдгээ харуулж яваа.

Дамбын Хишгээгийн бага хүү Мөнхжин тархины саажилттай бяцхан хүүд туслах хандивын аяныг амжилттай өрнүүлж байртай болгож байсан билээ. БНХАУ-ын Бээжингийн их сургуулийг Захиргааны удирдлагын мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд цэргийн албыг хаасан. ирээдүйд хүүхэд, залуусынхаа оюунд нь тэрнээс үнэтэй амьдралын зөв дадал хэвшил, хүсэл мөрөөдөлд нь өөрийн чадах чинээгээрээ хөрөнгө оруулахыг хүсч явдаг тухайгаа ярьж явдаг нэгэн юм.

error: Content is protected !!