Дуучин А.Хишигдалайгийн өмнөх ба одоогийн төрх

Universe best songs наадмаас шилдэгт шалгарч олонд танигдсан уран бүтээлчдийн нэг дуучин А.Хишигдалай. Тэрбээр бусдаасаа илүү чанар чансаатай залуусыг байлдан дагуулсан, сонсох дуртай хит дуунуудыг туурвиж чаддаг нэгэн. Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэдэг үгийн эзэн болж яваа дууч бүсгүй өөрийн гоо үзэмждээ ихээхэн анхаарал хандуулах болсон юм.

Тэрбээр фитнессээр хичээллэж үр дүнд нь гоолигжсон бол өдгөө эрчүүдийн гэлтгүй эмэгтэйчүүдийн харцыг булаах болсон өr3rөө өөрчилж хараа булаам болгож чадсан. Гаднах дүр төрхөндөө анхаараад зогсохгүй уран бүтээлийнхээ ашиг орлогоо ч үеийнхээ залуусыг ардаа хол хаясан гэнэ.

Анхны үерхэл нь бүтэлгүйтснээс хойш түүнийг ганц бие яваа хэмээн ойр дотныхон нь шивэр авир гэлцдэг. За ямартай ч тэрбээр хаягдсан уу, хаясан уу бүү мэд. Түүнээс хойш илүү өөртөө анхаарч хөгжүүлэх болсон л яамай даа.

Фото модель болж, гоо сайхны брэндийн нүүр царай болж яваа тэр загвар өмсөгчдөөс дутахааргүй их зураг авалтад орох болжээ. Хөл хорионы үе түүний санхүүд хямрал нүүрлэх нь бүү хэл хөдөлмөрлөж ажиллаж байж үр шимээ үзнэ гэдэг зантай тэрбээр хөврөх чадвартай сайтай нэгэн гэдгээ бусаддаа харуулж явна.

А.Хишигдалай анх тайзан дээр бондгор охин гарч ирж байсныг зарим уншигчид санаж буй биз ээ. Харин одоо дасгал хөдөлгөөний ачаар гоолигжоод хэн бүхний хүсдэг бие хаатай болсон байна. Олны танил бүсгүйн хувьд гоо сайхандаа ч ихээхэн анхаарах болж.Дээрх зургуудаас түүнийг хэрхэн өөрчлөгдсөн нь тод харагдаж байгаа биз.

error: Content is protected !!