Сувдаа хөл хүнд болсноо фэнүүддээ дуулгав


Аз жаргалын нууцуудын нэг нь байгаа зүйлийг байгаагаар нь л хүлээж авахад байдаг юм байна. Бодит байдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, ийм л байх байсан, тэгэх л байсан юм гэж өөрийгөө зовоохдоо бид өөрсдийгөө өнгөрсөндөө уяад, юу ч хожихгүй. Харин бодит байдалтайгаа эвлэрч, бэрхшээлүүдээсээ суралцаж, өнөөдөр би сайхан амьдрал, сайн хувилбараа бүтээхийн тулд юу хийж чадах вэ гэдэг асуултад төвлөрч амьдрахдаа та асуудлаа шийдэх арга замуудыг олж мөн амьдралдаа эзэн нь болж чадна хэмээн С.Сувдаа хэлжээ.

Сошиалд түүний влогийг үздэг дагагчид андахгүй танина. Сувдаа монгол эмэгтэй бөгөөд Америк залуутай эх орондоо танилцаж хуримаа хийж байсан. Харин одоо Америкт амьдардаг. Хоёр хүү, нэг охинтой.

Сувдаагийн нөхрийг Брентон гэдэг. Хосууд бүл нэмэхээр зэхэж буй гэдгээ влогийн үеэрээ ярьж байсан. Тэгвэл тэд дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авахаар болжээ.

Сувдаа влогоороо дамжуулан өөрийгөө хөл хүнд болсон гэдгээ фэнүүддээ хэлэв. Мөн гурван хүүхдээ дүүтэй болох гэж байгааг нь тун хөгжилтэй аргаар дуулгасан байна. Түүниий влогийг үзсэн хүмүүс хэдийнээ мэдсэн байж магад.

error: Content is protected !!