О.Билгүүний найз охин 22 нас хүрлээ


Бүтэн амьдрал киноны Золбоо хэмээх эелдэг, романтик залуугийн дүрээр үзэгчдийн хайрыг татах болсон загвар өмсөгч Отгонбаатарын Билгүүнийг танихгүй хүн ховор. Үргэлж камерын дурангийн өмнө гялалзаж, сэтгүүлийн нүүрнээ заларч явдаг тэрбээр дуулж, жүжиглэх авьяастай нэгэн аж. Багаасаа дуучин болохыг мөрөөдөж явжээ. Ингээд том болоод дуулаад хоолоо идэж, амьдралаа авч явж чадахгүй юм байна заавал нэг давхар мэргэжилтэй байх ёстой юм байна гэдгийг ухаарсан гэнэ.

О.Билгүүн анх 16 настайгаасаа паб ажиллуулж бизнесийн гараагаа эхлүүлж байжээ. Түүнээс хойш авто угаалгын газар, түргэн хоолны газар, фитнесс клуб, гутлын брэнд, барилгын материалын худалдаа гэх мэтийг эхлүүлж, хийж үзсэн аж. Янз янзын л бизнесийн салбарт амжилт олох гэж хөдөлмөрлөж яваа тэрбээр ганц охинтой.

Мэргэжил нэгт Алунгоог өөрийн найз бүсгүйгээ гэдгээ олонд зарлаад удаагүй байгаа билээ. Тэгвэл түүний хайрт нь 22 нас хүрчээ. Романтик О.Билгүүн хайртыгаа алдахаас нэлээдгүй айдаг гэдгээ сошиалд олонд дэлгэсэн. Найз охиноосоо тэрбээр 8 насаар ах юм.

Биеэ зөв, сайхан авч явдаг эмэгтэй таалагддаг. Үйл хөдлөл, гадаад үзэмж, арьс арчилгаа, биеийн галбирыг нь хардаг. Би эмэгтэй хүнийг гоё байгаасай гэж хүсдэг. Зөвхөн сэтгэл сайхан байхад болно гэдэг учир дутагдалтай. Өмнөө зорилготой, ухаалаг эмэгтэй сайхан харагддаг хэмээн О.Билгүүн ярьсан удаатай.

error: Content is protected !!