Мисс Т.Туяамаагийн хүү ой хүрч, хайртаа ил гаргав

Тун өвөрмөц содон төрхтэй Т.Туяамаа Дорнод нутгийн охин. Түүнд загвар өмсөгч болох мөрөөдөл хар багаас нь байсан. Байрныхандаа ээжийнхээ оёсон хувцасыг өмсөж үзүүлэн бяцхан шоу дэглэдэг байсан учир орцны мисс гэж өхөөрдүүлдэг байж. Түүнийг 14 настай байхад Азийн модель агентлаг Дорнод аймагт сургалт явуулжээ. Угийн загвар өмсдөг сонирхолтой байсан охин энэ үеэр Ч.Содтуяад шавь орж ёстой модель болох гараагаа эхэлжээ. Ийн 17 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн байна.

Эх орондоо баруун солгойгүй том компанийн реклам сурталчилгаанд уригдан завгүй явсан Т.Туяамаа сүйт залуу Төр-Энхийн хамт Австралид амьдрахаар явсан. Гэвч эх орондоо тэрбээр ганц бие ээж болоод ирсэн билээ. Тэргэлмаа охиноо ганцаараа өсгөж явсан мисс бүсгүй нөхөртөө болсноо олноос ихэд нууцалдаг.

Тэгвэл аль хэдийнээ охиноо дүүтэй болгоод нэг насныхан нь баярыг тэмдэглээд авчээ. Хүүдээ Тэмүүлэл нэрийг хайрлажээ. Хосууд олны нүднээс далд амьдрахыг илүүд үзсэн бололтой.

error: Content is protected !!