УИX-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнг ЭМДЕГ-ын газрын даргын ажлаас нь чөлөөлжээ


ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга Б.Энхмөрөнг өнөөдөр aжлaac нь чөлөөлсөн байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар Б.Энхмөрөн өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

УИX-ын гишүүн М.Оюунчимэг албан тушаалаа ашиглан өөрийн хүү Б.Энхмөрөнг газрын даргаар томилуулсан гэх мэдээлэл гарч, олон нийтийн бyxимдлыг төрүүлээд байв. Түүнчлэн Б.Энхмөрөн нь Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлэн, ерөнхий мэдлэгийн шалгалт өгсөн ч Монгол хэл, бичгийн болон дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад ороогүй байсан юм.

Түүний томилогдсон ЭМДЕГ-ын худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргын албан тушаал нь төрийн захиргааны албаны эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах бөгөөд хyyльд зааснаар тус ангилалд хамаарах албан тушаалд томилогдохын тулд төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлага тавьдаг. 

error: Content is protected !!