Жүжигчин Э.Намуунаа турaxааp хөлсөө дуслуулж явна

Реалити шоугаар олны танил болсон бүсгүй бол жүжигчин Э.Намуун. Хоёр хүүхдийнхээ ааваас салсан хэмээн шар хэвлэлд бор шувуу нисэж эхэлсэн нь үнэн болж таарсан. Удалгүй Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяртай хайрын романс үүсгэж нэг гэрт орсон. Хосууд хэн хэн нь өмнөх амьдралынхаа харилцааг дуусгавар болгосны дараа нийлсэн гэлцдэг.

Улмаар хамтлагаасаа гарч нам гүмхэн амьдрах болсон билээ. Уран бүтээлээс хөндийрсөн жүжигчин бүсгүй нөхрийнхөө анхны хүүхдийг төрүүлж гэртээ хайранд умбан суугаа. Хамтын амьдралаа олноос ихэд нууцалж байсан тэд хүний л амьдрал. Эхэндээ их эмзэглэсэн. Сүүлдээ тоохоо больсон хэмээн хариулт өгч байсан удаатай.

Өөрийн жүжигчний карьер орхиж гэр бүлээ илүүд үзсэн Э.Намуун төрсний дараах бие галбиртаа санаа зовж буй бололтой. Нярайлаад удаагүй байж шууд л дасгал хөдөлгөөн хийж турахаар хөлсөө дуслуулан хичээж л яваа гэнэ шүү.

Уг нь тэрбээр цагтаа Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулсан Английн зохиолч Айн Рэндийн Нэгдүгээр сарын 16-ны шөнө жүжигт тоглож авьяаслаг өсөх ирээдүйтэй жүжигчин гэдгээ харуулаад авсан нэгэн. СУИС-ийн кино драмын элсэн орсоноор түүний мөрөөдөл биелэж жүжигчин болсон гэдэг.

error: Content is protected !!